
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэний дотор нэг яамныхаа төрийн нарийн бичгийн даргыг огцрууллаа. Тэр бол Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр юм. Н.Алтанхуяг Засгийн газраа бүрдүүлэхдээ бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг сольсон. Тэгвэл ганцхан яамны төрийн нарийн солигдолгүй үлдээд байсан нь Д.Баттөр аж. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтааныг “ажлын хариуцлага алдсан” хэмээн тодорхойлж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Түүнийг ажлаас чөлөөлсөн гол шалтгаануудын нэг нь замбараагүй олон тендерийн гүйцэтгэл нь муу байхад мөнгийг нь бүрэн шилжүүлдэг гэсэн шалтгаан байсан гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр түүний орны хүний нэр Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарахаас өмнө тодорсон гэх. Хуучин засгийн газрын төрийн нарийнуудаас хамгийн сүүлд тогтож үлдээд байсан албан тушаалтанг ийнхүү Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ажлаас нь чөлөөллөө.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ