УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оюутнуудад тэтгэлэг олгов
Хөвсгөл аймгаас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулсан эрхэм гишүүн Л.Энх-Амгалан парламентын гишүүний цалингаараа нутгийнхаа залуусыг дэмжих зорилгоор “Оюунлаг Хөвсгөлчүүд” нэртэй тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан сан байгуулсан юм.
Тэгвэл эл эрхэм дээрх сангаасаа 100 шилдэг оюутанд тэтгэлгээ олгосон байна.
Тодруулбал, гурван оюутан тус бүр нэг сая, 22 оюутанд 500 мянга, 35 оюутанд 400 мянга, 40 оюутанд 200 мянган төгрөгийн тэтгэлэгт хамруулжээ.
Уг нь анх сангийнхаа эх үүсвэрийг тооцож үзэхэд нэмээд 60 оюутанд тэтгэлэг олгох боломж байсан боловч зарим оюутан дотуур байрны хүрэлцээгүйгээс өндөр үнэтэй, жижиг хэмжээтэй байранд амьдардаг тул тэдний байрны төлбөрт бага ч гэсэн дэмжлэг үзүүлэх зорилгоор 40 оюутан тус бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ