Баярын үеэр дэлбэрэлт, халдлагууд ихэсчээ

img

Лалын шашинтнуудын баярын өдрүүд тохиож буй энэ цаг мөчид халдлага дэлбэрэлт гарсаар байна. Сирид засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний “Сирийн чөлөөт арми”-ийнхан галаа зогсоох тохиролцоонд хүрсэн ч нийслэл Дамаск хотноо хүчтэй дэлбэрэлт болж иргэд амиа алдаад буй. Тэгвэл Иракт өчигдөр хүчтэй дэлбэрэлт болжээ. Иракийн Садр хотноо өчигдөр Эйд аль Адха баярын үеэр мөргөлчид сүмд олноор цугларах үеэр хоёр дэлбэрэлт дараалан болсон байна. Халдлагын улмаас 13 хүн амь насаа алджээ. Тэд бүгд шийтүүд байсан байна. Өчигдөр Садр төдийгүй Багдад болон Мосулд дэлбэрэлт болсны улмаас нийтдээ Иракт 30 гаруй иргэд амиа алдлаа хэмээн BBC агентлаг мэдээлжээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
ЛАЛУУД ГЭЖ УЧИР НЬ ОЛДОХГҮЙ УЛСУУД ЮМ АА
2012-10-28