
ОХУ Олон улсын эрүүгийн шүүхэд хандан Ливид үйлдсэн цэргийн бүх гэмт хэргийг мөрдөн шалгахыг уриаллаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард Ливид цэргийн кампанит ажиллагаа эцэслэснээс хойшхи бүх гэмт хэргийг мөрдөн байцаах ёстой гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич онцлов. Өнгөрсэн оны хоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу Ливид үйлдсэн бүх гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхэд мөрдөн байцаахаар шилжүүлснийг дипломат ажилтан дурдав. Гэвч Ливид өргөн хүрээтэй байлдааны ажиллагаа зогссоноос хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн боловч энгийн номхон хүмүүсийг хөнөөж, олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчсэн буруутнуудыг эрүүгийн хариуцлагад татаагүй байсаар байна хэмээн Орос улс үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ