Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойн мэндчилгээ

img

Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ.

Та бүхэндээ Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Ардчилсан Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүргийг төр хүлээсэн байдаг билээ. Тиймээс нийслэлчүүдийнхээ сонголтоор шинээр байгуулагдсан НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Тамгын газар, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Айх аюулгүй, Амар амгалан Улаанбаатар хотыг цогцлоохыг тэргүүн зорилгоо болгон ажиллаж байна. Бидний төрөлх нийслэл цөөн тооны дарга нарын хүрээлэлд биш, иргэн таны оролцоо хотоо хөгжүүлэх бодлого, шийдвэрт тусгалаа олж байх ёстой гэсэн зарчмын байр суурийг бид гол бодлогоо болгосон. Нийслэлийн эрхэм иргэн Та бид өнгөрсөн гурван сар хүрэхгүй хугацаанд олон чухал шийдвэрийг хамтдаа гаргалаа. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг зохион байгуулж, энэхүү ажлын үр дүнд хөдөлгөөны ачаалал 20 хувиар буурсан байна. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцож эхэллээ. Барилга хот байгуулалт, газар олголтод гарч буй зөрчлийг арилгах талаар иргэдийн эрх ашигт нийцсэн шинэ бодлого боловсруулж баталлаа. Орон сууцны дундах хүүхэд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг талбай дээрх бүх захирамжийг бид  хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг хотын төвийн 1300 га газарт шинээр газар олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Алслагдсан гэр хорооллын 10 байршилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртууллаа. Хорин жилийн турш Улаанбаатарын хөгжлийг тушсан хүнд суртал, авлигын хана хэрмийг нурааж, Авлигагүй Улаанбаатарыг бий болгохыг зорьж байна.

Иргэдийн оролцоог ханган, нийслэлд шууд ардчиллыг  хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн лавлагаа мэдээлийн төвийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Энэ төв нээгдсэнээр нийслэлийн төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаанд иргэд чөлөөтэй хяналт тавьж, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, төрийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь шуурхай авах таатай нөхцөл бүрдлээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ил тод байдал, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах үүднээс нутгийн захиргааны байгууллагаас боловсруулж байгаа бодлогын баримт бичиг, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх, эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрээ 3 хоногийн дотор байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулж нийтэд мэдээлдэг тогтолцоог нэвтрүүлж байна.     

Жил бүрийн 10 дугаар сарын 29-нд тохиодог Нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын иргэд тухайн жилийнхээ ажлыг дүгнэдэг, алдаа оноогоо хэлэлцдэг, ирэх жилийнхээ төлөвлөгөөг бодож боловсруулдаг тийм өдөр болгон тэмдэглэдэг болохыг уриалж байна. Та бидний өмнө цаг алдалгүй өөрчлөх, шинэчлэх, шийдэх олон тулгамдсан асуудал бий. Энэ бүгдийг шийдвэрлэж, улсынхаа нийслэлийг хөгжүүлэх, үр хойчийнхоо амьдрах амар амгалан хотыг бий болгоход иргэдийнхээ оролцоог хангаж, санаа бодлыг сонсож ажиллана гэдгээ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье.

 Нийслэлийн иргэн танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН    

ХУРЛЫН ДАРГА                                        Д.БАТТУЛГА

     

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР       

ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Э.БАТ-ҮҮЛ

   

 2012 оны 10 дугаар сарын 29

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солиот минь шар хадруу яв
2012-10-30
Чи сэтгэцийн эрүүл мэндээ шалгуул
2012-10-30
Тамын тогооноос:
Дарга биш байхад нь наад үгээ очоод хэлэхгүй яав даа, одоо гайгүй юм хийх гэхээр нь янз бүрээр хэлээд байх юм. Яг л тамын тогооны үлгэр шиг ядаргаатай хүмүүс юмаа зарим хүмүүс.
2012-10-29
end harajaar 1hyjaa,1 ylaan byraid syyj bn daa
2012-10-29
Эрдэнээгийн Ганболор гучин гурван настай эрэгтэй Баянголийн найм дугаар тойрогт, Эрдэнээгийн Содгэрэл хорин ёсон настай Баянголд АН-ын Жагсаалтын 1- т орж байгаа юм байнав энэ зөв үү буруу юу,
2012-10-29
zaya:
bat-uul bol neg bodliiin sain uran buteelch uuruu zohioloo bichij uuruu gol durd ni togloj uuruu nairuuldag hun shuu dee
2012-10-29
Бат-үүлээ чи Элбэгдоржтойгоо хамт С.Зориг Хонхны дууны Цогтсайхан Дашбалбар Отгонбилэг АТГ-ын дарга асан Дангаасүрэн нарыг алсан хэргээ хэзээ хүлээх вэ Элбэгдорж та хоёр хийсэн хэргээ мянга нуусаны хэрэггүй болов уу хоёр алуурчин минь та хоёрыг дээрх хүмүүсийг алсаныг чинь АН-ын чинь нөхдүүд ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа шүү бид тэнэг хүмүүс биш эээ
2012-10-29
Чи сэтгэцийн эрүүл мэндээ шалгуул
5112:
БАЯРЛАЛАА ДАРГА НАРАА... ГЭХДЭЭ Л САНАА ЗОВООЖ БАЙГАА НЭГ АСУУДАЛ БАЙНА. ЮУ ВЭ? ГЭВЭЛ ЭНЭ ӨВӨЛ ХОТЫН ДОТОРХИ ЗАМД ДАВС ЦАЦАХ АСУУДАЛ. ЯАГААД ГЭЭЧ: ХУЖИРТАЙ ГАЗАР ӨВС УРГАДАГ БИЛҮҮ ДАРГА НАРАА??? МАНАЙХ ШИГ ЭРС ТЭС УУР АМЬСГАЛТАЙ ГАЗАР, ЗАМД ЦАЦСАН ДАВС, ОРСОН ЦАСЫГ УЛАМ Л МӨСТҮҮЛДЭГ БОЛОХООР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХ НЬ УЛАМ ИХЭСДЭГ БАЙНА. ДАВСЫГ ЕВРОПЫН ОРНУУД ЦАЦАХАА БАЙСАН... ҮҮНИЙГ МАНАЙ ХУРГАН ДАРГА НАР БИЗНЕС БОЛГООД, ХАРМААНДАА МӨНГӨ ХИЙЖ АВЧ БАЙНА. ҮҮНИЙ ОРОНД ЭЛС ЦАЦДАГ МАШИН АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА, БАС ЦАС ШҮҮРДДЭГ МАШИН АВААЧ...
2012-10-29
Бат_үүл чинь нилээд хэдэн эх оронч газар нутгийнхаа төлөө дуугарсан болгоныг алж улсын баатар болсон. Арвин гишүүн байхдаа чуулганы тамхимд Бат.үүлийг Зоригийг алсан ***** гэж хэлж байсан. Зоригийн дотны найз улс төр судлаач Эрдэнэтуул бас л тэгж хэлж байсан. Улаан цайн худлаа хэлэхгүй байлгүй. Хонхны Цогтсайханыг алсан гэж АНынхан ярьдаг юм билээ. Бат-үүлийн Энхбаярыг суллагдвал би бүх арга хэмжээгээ авч тэмцэнэ гэж зурагтаар хэлж байсныг санаж байна. Тэр нь бас ална гэсэн үг юм байна. Бид социализмын шоронд байсан бол Бат-үүл фашистын шоронд байж л дээ. С.Зоригийн эхнэрт хэлэхэд нэг амьдрахаас хоёр амьдрах биш үнэнийг хэлэх болсон шүү. Бат-үүл цаашид хэдэн хүн алж хичнээн хүмүүсийн нулимс цусаар гараа угаах юм билээ. Хуулийнхан дунд шударга хүн байдаг бол хэргийг нь гаргаж тавиач. ***** Бат-үүл чинь Зориг, Цогтсайхан болон бусад хүмүүсийг алаад байгаа юм биш үү.Алах хүн олдохгүй болохоор Лениний хөшөөг нурааж түүнийг алсан болж КАФ аваад байх шиг. Зоригийн аллагыг 3 хоногийн дотор илрүүлсэн гэсэн, Цогтсайханыг зодож хана мөргүүлж зодсон нотолгоо баримт нь хуулийн байгууллагад байгааг яагаад шалгахгүй байгаа юм бол. Хуралд оролцож үг хэлсэн хүнээс ярилцлага авах юмсан.
2012-10-29
Солиот минь шар хадруу яв