Багш, ажилчдад олгох нэг удаагийн тэтгэмж хэвээр батлагдлаа

img

Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар “Боловсролын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт орж батлагдлаа. Салбарын сайд нь боловсролын байгууллагын багш, ажилчдын дунд хүлээлт үүсгээд байсан хуулийн зарим заалтыг хэвээр батлуулсан байна. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан багш захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтынменежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, аргазүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид тэтгэвэр тогтоолгоход нь 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай заалт хэвээр батлагдаж, 2013 оны 1 сарын 1-ээс дагаж мөрдөхөөр болов. Өмнө нь батлагдсан заалтаасаа ялгаатай тал нь гэвэл зөвхөн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн дээр дурьдсан ажилтнууд мөнгөн тэтгэмж авна. Дээр нь төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш, ажилчдад эл тэтгэмж хамааралгүй болж байна. Яагаад ганц төрийн болон орон нутгийн өмчийн гэж ангилж байгааг учир мэдэх хүнээс лавлахад “Монгол улсад хүүхдэд боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, цэцэрлэг, МСҮТ-үүдийн дийлэнх хувь нь төрийн өмчийн буюу бидний хэлж заншсанаар улсынх байгаа юм. Хувийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын хувьд цалингаас өгсүүлээд ажиллах нөхцөл, хангамж нь улсынхаас хамаагүй өндөр байдаг. Багш нарт олгох энэхүү тэтгэмжийг хуулиар зохицуулсан нь багш нарын нийгмийн асуудлыг шийдэх гол зорилготой. Тэгэхээр нэн түрүүнд тусламж, тэтгэмж шаардлагатай байгаа хүмүүс рүүгээ л чиглэж байгаа гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Мөн хуучин байсан хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласанболовсролын туслах ажилтнууд буюу нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтнууд өндөр настны тэтгэвэр тогтоолгоход 12 ба18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох заалт хэвээр үлдсэн ч 2014 оны 1 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтлоо. Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жилд нэг удаа олгох 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг хэвээр үлдээж ирэх оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр болсон юм. Эдгээр мөнгөн тэтгэмжүүдийг олгоход зориулж улсын төсөвт 36,2 тэрбум төгрөг суулгажөгсөн байна. Үүний 22,5 тэрбум нь тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж.Үлдсэн 13,7 тэрбум төгрөг нь хөдөө орон нутагт ажилласны тэтгэмж юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-12-16
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-12-16
ану:
сургуулийн архив бичиг хариуцсан ажилчиддаа битгий гадуурхаач
2018-05-16
сургуулийн архив бичиг хариуцсан ажилчиддаа битгий гадуурхаач
2018-05-16
сургуулийн архив бичиг хариуцсан ажилчиддаа битгий гадуурхаач
2018-05-16
Tsetsegdelger:
Наранцэцэгтэй санал нэг байна.Би Баянхонгор аймгийн төвийн сургуулийн архив бичиг хэргийн ажил эрхэлдэг.Биднийг энэ тэтгэмжийнхээ гадуур яагаад орхиж байгаа гомдолтой л байна.Төр засгийн эрхэнд гарсан хүмүүсээ наад хуулийнхаа үг үсгийг нэг уншаад үзээч
2012-10-29
narantsetseg:
сургуулийн архивч бичиг хэргийн ажилтанд энэ тэтгэмж чинь хамаарахгүй юмуу сургуулийн түүх архивыг бичиг хэргийн ажилтан л авч явдагшдээ.Аймаг сумын альч сургууль архив бичиг хэргийн ажилтантай байдгийг БСШУЯаманд суудаг мэргэжилтэн,сайд нь мэдэдгүй болтой.Бид жил бүр архивын ерөнхийг газартаа очиж мэргэжил дээшлүүлж сургуулийнхаа бичиг баримтыг эмхлэн цэгцэлж явдаг,бид нарын ажлыг ингэж үгүйсгэж,тэтгэвэр тэтгэмжны гадуур орхиж болохгүй биздээ.Гомдолтой л байна.Бидний ажлыг ойлгодгүй юм бол дээрээ яах гэж Ерөнхий газартай байдаг юм бэ сонин санагдаж гомдож байна.Энэ ажлыг хийдэг бүх хүмүүс дуугарах хэрэгтэйшдээ.
2012-10-29
болор:
үйлдвэрчнийхэнд талархал илэрхийлье
2012-10-29