Boxing Day буюу Английн хөлбөмбөгийн солиорол айсуй

img

Арванхоёрдугаар сарын 26-нийг баруунд Boxing Day буюу “Бэлгийн өдөр” гэж нэрлэдэг. Зул сарын баярын маргааш гэр бүл, ойр дотныхондоо бэлэг барьдаг заншилтай тул энэ өдрийг ийн нэрийджээ. Харин хөлбөмбөгийн хэллэгт Boxing Day гэдэг нь бэлгийн өдрөөс эхлэн амьсгаа авах завгүй дараалуулан тоглох хөлбөмбөгийн тоглолтуудыг нэрлэдэг билээ. Англичууд л зул сарын баяр, шинэ жилийн өдрөөр хөлбөмбөг өшиглөж гүйдэг зантай. Будант Альбионд тоглож буй гадаадын хөлбөмбөгчид  Boxing Day-ийг их ад үздэг. Тэд баяраар амарч, баярламаар байтал ногоон талбай дээр “ажлаа” хийхийг хатуу шаарддаг юм. Энэ жил  Boxing Day урт үргэлжлэх нь. Английн багууд 26-наас шинэ жилийн 5 өнгөртөл буюу 10 өдрийн дотор 4 тойрог тоглох ёстой. Энэ хугацаанд нэг тоглолтоос нөгөөгийн хооронд гурван өдрийн зай гарвал их юм. Харин хөлбөмбөг сонирхогчдын хувьд Boxing Day бол жинхэнэ диваажин. Тэд орой бүр хөлбөмбөг үзэх боломжтой болно. Мөн энэ хэдэн өдөр дасгалжуулагчдын ур чадвар, тоглогчдын бэлтгэл хэр байгааг бүгдэд илтгэн харуулдаг.  Boxing Day-ийн дөрвөн тоглолтыг амжилттай давж, байр сууриа бэхжүүлэх, ахиулах нь маш чухал. Ер нь энэ хэдэн өдрийг хөлбөмбөгийн талбай дээр хэн нь хүчтэйгээ үзүүлэх үнэний мөч гэж хэлж болно. Сэхээ авах завгүй дараагийн тоглолтдоо оролцох хөлбөмбөгчдийн чадал чансааг шалгасан Boxing Day хөлбөмбөг сонирхогчдод олон ширүүн өрсөлдөөнтэй тоглолтоор бэлэг барих биз ээ. Boxing Day-н товыг та сонирхоно уу.

19 дүгээр тойрог - (2010.12.26) Фулхэм - Вест Хэм Юнайтед Вулверхэмптон - Уиган Атлетик Ньюкасл Юнайтед - Манчестер Сити Манчестер Юнайтед - Сандерленд Эвертон - Бирмингем Сити Болтон Уондерерс - Вест Бромвич Альбион Блэкпул - Ливерпуль Блэкберн Роверс - Сток Сити Астон Вилла - Тоттенхэм Хотспур 2010.12.27 Арсенал - Челси 20 дугаар тойрог - (2010.12.28) Сток Сити - Фулхэм Манчестер Сити - Астон Вилла Тоттенхэм Хотспур - Ньюкасл Юнайтед Вест Бромвич Альбион - Блэкберн Роверс Сандерленд - Блэкпул Вест Хэм Юнайтед - Эвертон Бирмингем Сити - Манчестер Юнайтед 2010.12.29 Челси - Болтон Уондерерс Уиган Атлетик - Арсенал Ливерпуль - Вулверхэмптон 21 дүгээр тойрог - (2011.01.01) Вест Бромвич Альбион - Манчестер Юнайтед Вест Хэм Юнайтед - Вулверхэмптон Сандерленд - Блэкберн Роверс Сток Сити - Эвертон Манчестер Сити - Блэкпул Ливерпуль - Болтон Уондерерс Тоттенхэм Хотспур - Фулхэм Бирмингем Сити - Арсенал 2011.01.02 Челси - Астон Вилла Уиган Атлетик - Ньюкасл Юнайтед 22 дугаар тойрог - (2011.01.04) Блэкпул - Бирмингем Сити Фулхэм - Вест Бромвич Альбион Манчестер Юнайтед - Сток Сити 2011.01.05 Ньюкасл Юнайтед - Вест Хэм Юнайтед Астон Вилла - Сандерленд Вулверхэмптон - Челси Арсенал - Манчестер Сити Эвертон - Тоттенхэм Хотспур Болтон Уондерерс - Уиган Атлетик Блэкберн Роверс – Ливерпуль

СЭТГЭГДЭЛ БИЧИХ