Шагналаа буцааж өгөхийг Армстронгоос шаардаж байна

img

Сэргээш хэрэглэснээсээ болоод тэмцээнд оролцох эрхээ бүх насаараа хасуулсан “Тур де Франс” дугуйн уралдааны долоон удаагийн аварга Лэнс Армстронгод бүх мөнгөн шагналаа буцаах өгөхийг үүрэг болгожээ.  Гэвч олон улсын дугуйчдын холбоо  (UCI) Армстронгийн түрүүлсэн уралдааны протоколуудад өөрчлөлт оруулахгүй гэж шийдвэрлэсэн байна. Олон улсын дугуйчдын холбооны удирдлага Лэнс Армстронгийн түрүүлсэн тэр уралдаан тэмцээний протоколд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэж, харин сэргээш хэрэглэсэн дуулиант хэрэгт оролцогчийг шагналын мөнгөө буцааж өгөхийг шаарджээ. Тус холбооны ерөнхий хорооны хуралдаан аравдугаар сарын 26-нд Женев хотод  болж, “Тур де Франс” уралдааны долоон удаагийн аваргын талаар Америкийн сэргээшийн эсрэг агентлагийн явуулсан шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Энэ шийдвэр нь Армстронгийн оролцсон 1998-2005 оны бүх уралдаанд хамаатай ажээ. Уг шийдвэрийг буцаан хэрэглэхгүй юм. Үүнээс гадна, Олон улсын дугуйчдын холбоо шагналын мөнгийг буцаан өгөхийг Армстронг төдийгүй,  сэргээшийн дуулиант хэрэгт холбогдсон бусад бүх дугуйчнаас хүсч байна. Гэвч ийм шийдвэр нь шударгаар өрсөлдөж байсан дугуйчдыг гайхашруулж болох юм гэдгийг тус холбоо ойлгож байна. “Ийм нөхцөлд гавъяагаа ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрүүлсэн нь тамирчдад их нэр хүнд авчрахгүй гэдгийг тамирчид ойлгоно байх хэмээн найдаж байна” гэж хэвлэлд зориулсан мэдээнд дурджээ. Олон улсын дугуйчдын холбоо Армстронгийн нэр хүндийг харлуулсан мэдээг нуун дарагдуулахад тус холбоо хамаатай эсэх баримтыг мөрдөн шалгах бүрэн бие даасан нээлттэй комисс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Америкийн сэргээшийн эсрэг агентлагийн мөрдөн шалгасан ажлын баримтад ийм мэдээлэл байжээ.  Спортыг “шударга бус” тамирчид төдийгүй, мөн хүрээлэлд нь ажиллаж байгаа хүмүүсээс салгах нь уг комиссын зорилго юм. Америкийн сэргээшийн эсрэг агентлаг Армстронгийг сэргээш хэрэглэж, тараасан буруутай гэдгийг түрүүнд нь хүлээн зөвшөөрч, түүний бүх шагналыг хүчингүй болгож, тэмцээнд оролцох эрхийг нь бүх насаар нь хассан юм. Америкийн агентлагийн илтгэл нэг мянга орчим хуудас болсон бөгөөд  материалыг Олон улсын дугуйчдын холбоонд ирүүлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ