21 настай бразил залуугийн толгой тархины хэлбэртэй болжээ

img

Бразилийн 21 настай залуу “толгойны атираатсан арьс” (cutis verticis gyrata)  гэдэг ховор өвчинтэй ажээ.  Залуугийн толгойны гэрэл зургийг харахад, түүнд гавлын яс байхгүй, тэр үргэлж толгой нүцгэн явдаг байх нь гэж бодохоор. Бүр хоёр жилийн өмнө түүний толгой зүв зүгээр харагдаж байжээ. Гэвч толгойны хуйх нь өөрчлөгдөж, одоо уураг тархины гадаргууг санагдуулж байна. Үс нь ч ер бусын “өөр болж”, маш бүдүүрч, ингэхдээ  толгойны өөрчлөгдсөн арьсны үрчлээнийх нь гүнд өтгөн хэвээрээ үлдэж, “овгор”  хэсэгтээ маш шингэн болжээ.  Бразил залуугийн энэ ховор өвчин эндхийн эмч нар төдийгүй, гадаадын мэргэжилтнүүдийн сонирхлыг тэр даруй татсан байна.  Анх энэ өвчнийг 1843 онд тодорхойлж бичсэн байдаг бөгөөд 110 жилийн дараа л анагаах ухааны ангилалд оржээ. Энэ өвчнөөс болж толгойн арьсны хэлбэр өөрчлөгддөг байна. Өвчтөний толгойн арьс зузаарч, зөөлөн болон уруул шиг болж, атираа,  овгор  үүсдэг ажээ. Эрчүүдэд илүүтэй тохиолддог бөгөөд   бэлгийн бойжилт дууссаны  дараа бий болдог байна. Өвчин үүсгэдэг шалтгаан одоо болтол тодорхойгүй байгаа ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ