Элчин сайд Т.Ганди итгэмжлэх жуух бичгээ барив

img

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди энэ сарын 26-нд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг өргөн барих үеэр Элчин сайд Т.Ганди Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Унгар Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотолж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг баяртай хүлээн авч буйгаа илэрхийлээд, Унгарын Ерөнхийлөгчийн Азийн орнуудаар хийх айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх бодолтой байгаагаа дурдлаа. Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер монгол, унгарын ард түмэн түүхийн шижмээр холбогдсон, бие биедээ ойр ард түмэн тул энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал суурь болохыг онцоллоо. Унгар Улс Азийн орнуудтай тэр тусмаа Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёлын эртний нөхөрсөг харилцаагаа сэргээн шинэ түвшинд гаргахыг чухалчлаад, эдийн засгийн харилцаанд шинэ нөөц бололцоог ашиглан эрчимжүүлж, хөдөө аж ахуй, уул уурхай, усны аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодит боломж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр Унгар-Монголын харилцааны нэг чухал салбар болох Монгол судлалыг хөгжүүлэхэд монголын талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Элчин сайд Т.Ганди Унгар Улсын  Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Будапешт хотын төвд орших “Баатруудын талбай” дахь дурсгалын цогцолборын хөшөөнд цэцэг өргөлөө хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongoliin uls turd emegtei hun ene dainii yavna gedeg chadaltai hatuu l hunii ajil daa. Ter utgaar n hundeldeg shuu. Mani met shg comment bichigchded olon tavaar duuduulaad baihaargui l hun bh
2012-10-30
зочин:
ганди сайдад амжилт хүсэу
2012-10-30
зочин:
сайхан эмэгтэй сайн улс торч танд амжилт хүсэу
2012-10-30
зочин:
сайн яаваа нэгэндээ битгий атаарх
2012-10-30
huuchin 1 helts ug baidag: said buuhaar elchin volga muudahaar taxi gedeg shig ene zavhai komunist avgai,orost suuj bui elchin idevhten geh metin tovarishuud edgeer on jiluuded ard tumend tailagnaad helchih oligtoi ajilch baihgui.harin huvidaa bol mash tom mongo hiisen luivarchid!shorond suuj baih yostoi nohdig elchin saidaar yavuulah ni buruu baih daa Ardchilsan Erinhiilegchee!!!!!
2012-10-29
zochin:
sain uls turch shuu. ajliin amjilt husie.Ungar Mogoliin hariltsaand devshil garah bha
2012-10-29
Zochin:
Gandi saidad bayar hurgie. Tanii suuld garsan nomiig unshsan. Uneheer setgel hodolgom amidraltai nom bolson baina lee. Ungar mongoliin hariltsaag hogjuulehed ih zuil hiine gej naidaj baina.
2012-10-29
zochin:
3 udaa UIH d suugad yu ch higeegui said bolood ch yu ch hiigeegui ene zavhai avgaig yah gej Elchin bolgoj bga ym be ..... Ug chanartaa bol naad avgai chin shorond suj baih yostoi hugaich shu dee..... Arai dendej bnaa....... Erguulen tatval taarna . MAN iin yanhan Luivarchin uudgui avgai ..........arai dendej bnaa....
2012-10-29
Gaitai abgai gandiiiii gej dald orbol taarna
2012-10-29
zochin:
Ene abgai arai bichee ardchilsan nam ene abgaigi boliulmaar umaa mongol uls iim yadsan yadarsan hunees oor elchin said hiimeer zondoo kadr uud baimaar um hungari hel baitugai oros helgui yarbaisan abgaig soliyo
2012-10-29
zochin:
ene yu be bolimoor yum AN orson yum baihdaa
2012-10-29
нараа:
энэ дипломатч биш татаж ирүүлсэн нь дээр
2012-10-29