
“Дээд эрүүл мэнд” хэмээх сэтгэл зүйн эмчилгээг бий болгосон эзотерик ухаан судлаач Х.Цэрэндоржтой хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгджээ. Хүний их эмчийн мэргэжилтэй зохиолч, яруу найрагч энэ хүн Өрнө, Дорнын анагаах ухаанд 60 шахам жил зүтгэхдээ “Дээд эрүүл мэнд”-ийн эмчилгээг санаачлан хэрэгжүүлэхдээ олон хүнийг илааршуулжээ. Түүнийгээ нэгдүгээрт бие эрүүл, гоо сайхан, хоёрдугаарт оюун ухаан саруул тунгалаг, цэцэн мэргэн, гуравдугаарт сэтгэл ариун, өршөөнгүй, уужуу, дөрөвдүгээрт амин орон нь тунгалаг, гэрэлтэнгүй, тавдугаарт дотоод хийн эргэлт тэгш, амар амгалан, зургаад сүнсний ухамсар төгс төгөлдөр, гэгээлэг, бурханлаг гэсэн зургаан чанараар томъёолжээ.
Сэтгүүлийн шинэ дугаарт үнэндээ үзэсгэлэнтэй сайхан ч заримдаа эвгүй харагддаг загвар өмсөгчдийн зурагнуудаас нийтэлсэн байна. Бүсгүйчүүд зураг авахуулахаасаа жаахан хөндийрч, зүгээр л ямар ч хүнд байдаг сэтгэл санааны хөөрлөө илэрхийлэхдээ үзэсгэлэнтэй дагинас биш, харин жирийн охид шиг харагдах нь бий. Энэ бүсгүйчүүдээс заримдаа манай гаригийн дур булаам эмэгтэйчүүдийн нэг гэдгийг танихад бэрх.
“Папараци” буланд дуучин Болдын эхнэрийн сувдан гоёл, Балхжавын араас дагах “Ариунаа”, Мянганбаярын бийлэгжүү эхнэр, Макс Ганбаа эхнэрээрээ гоёсон зэргийг хараарай. Энэ долоо хоногт “Шөнийн чоно”, “Мумми”, “Давуу хүч”, Езел” зэрэг уран сайхны кино хэзээ, ямар сувгаар гарахыг төвөггүй мэдэж болно. Мөн дунд үеийнхний дуртай “Хаврын 17 учрал” Оросын олон ангит кино цэнхэр дэлгэцнаа амилах нь.
“Алаг хорвоо”-гоос Майя нарын улирч одсон өдрүүдийг тоолъё. Өвчин удамшдаг уу? Төрөл төрөгсдөөсөө гэр бүлийнхнийхээ элдэв өвчний тухай асууж бай. Яах гэж. Та янз бүрийн өвчтэй, эсвэл тийм өвчинд өртөмтгий эсэхээ тодруулахын тулд л тэр шүү дээ. “Аз жаргал аз жаргалтай хүнд л ирдэг”-ийг есөн асуулт бүхий сонжооноос танихад илүүдэхгүй. Тухайлбал, та толинд хараад юу боддог вэ г.м.
Төгсгөлд нь олон олон онигооноос нэгийг ярьж өгье.
-Чи яагаад шоронд орчихсон юм бэ?
-Найтаагаад л...
-Юу, найтаагаад уу?
-Яахав дээ намайг найтаасан чинь манаач нь сэрчихсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ