Амиа золиослогч Нигерт бөмбөг тэсэллээ

img

Ням гаригт Нигерийн католик шашинтнуудын сүмд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж долоон хүний амь насанд хүрч, 100 гаруй хүн шархдуулсан хэрэг гарсныг ВСС агентлаг уламжиллаа. Амиа золиослогч этгээд Кадуна хотын Рита гудамжинд байрлах сүмд ийнхүү гамшиг учруулжээ. Шархадсан иргэд Кадуна хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хотын эмнэлгээс гадна Улаан загалмайн нийгэмлэгийнхэн болоод тусламжийн бусад байгууллагууд ч шархадсан иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Нигерийн ерөнхийлөгч Гүүдлак Жоннатан энэхүү дайралтад хандан “Энэ бол бүдүүлэг, зэрлэг явдал. Сүүлийн жилүүдэд энэ мэт хэрцгий аллага сүм хийдийн орчимд их гарах болсон. Манай улсын иргэд амар амгалан дарангуйлалгүй нийгэмд амьдрах ёстой” хэмээн албан ёсны мэдэгдэл хйив. Исламын шашинт бүлэгллүүд ийнхүү эрээ цээргүй аашилж энгийн номхон иргэдийн амь насанд халдах нь ихсэж байгаа гэдгийг мөн дурдсан юм. Иргэдийн зүгээс ч засгийн газарт хандан хэт их айдас бүхий нийгэмд амьдарч байгаагаа илэрхийлсэн санал хүсэлтүүд их  ирэх болжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ