Хятадад нефть химийн үйлдвэрийг ашиглахын эсрэг жагсав

img

Хятадын зүүн өмнөд хэсгийн Зежиан муж дахь нефть химийн үйлдвэрийн үйлдэвэрийн өргөтгөл үйлдвэр барих төлөвлөгөөг эсэргүүцэн иргэд жагсаал хийлээ. Хүрээлэн буй орчин болон орчны бохирдлоос хот суурингаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн өнгөрсөн  баасан гаригаас буюу Зежиан мужийн Нинбо хотоос эхэлсэн аж. Иргэд цагдаа нарын хоорондох тэмцэд нэлээд ширүүсэх хандлагатай байгаа. Тиймээс ням гаригийн үдээс хойш гэхэд өргөтгөх төлөвлөгөө бүхий ажлын явц зогссон юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах иргэдийн хөдөлгөөн нь бүх хятад даяар нэлээд хүчтэй жагсаал болж мэдэхээр байна. Тиймээс иргэдийн хөдөлгөөн Бээжин хотын удирдагчийг солиход хүрээд байгаа юм. Энэхүү нефть химийн үйлдвэр нь “Хятадын нефть хими” корпорацийн охин компани аж. Жагсагчид энэхүү өргөтгөлийг бараг хийгдэхгүй гэж үзэж байгаа бөгөөд төрөөс тэдэнд үзүүлэх тусламж,  итгэл тун бага байгаа. Гэхдээ байдал хаашаа эргэхийг  мэдэхгүй байгаа тул жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн АР агентлагт мэдээлсэн байна. Цагдаа нар ням гаригт мянга гаруй жагсагчидтэй тэмцсэн байна. Жагсаалын үеэр хэт зохисгүй үйлдэл гаргасан хэсэг хүмүүсийн баривчлан саатуулаад байгаа юм. Тэдгээр баривчлагдсан иргэд цагдаа нар луу чулуу шидэж байх ёстой хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдвэр гаргасан аж. Тиймээс цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан намжаажээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ