
Арван есөн сар үргэлжилж буй Сирийн иргэний дайн дөрөв хоног зогссон. Олон сарын турш дайны хөлд үрэгдэж, цуст мөргөлдөөнд нэрвэгдээж байсан Сирийн дайн мусульман шашны баярын өдрийг тохиолдуулан дайны галыг зогсоогоод байна.
Сирийн засгийн газар террорист ажиллагаа явуулагчдыг сүмийн орчимд бөмбөг тэсэлж, хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм. Тиймээс цагдаа цэргийнхэн энгийн үеийнхээс ч илүүтэйгээр сонор сэрэмжтэй ажиллахыг сануулаад байна.
Лондон хотны төвтэй Сирийн хүний эрхийн хорооны ажиглалтын төвийн мэдээлснээр нийслэл Дамаск хотод халдага дайралт ажиглагдаж байгаа бөгөөд өчигдөр гэхэд есөн хүн агаарын цохилтод өртөж амиа алдаж нэлээд хэдэн хүн шахадсан гэсэн мэдээллийг өгөөд байна. Харин гал зогссон өдрөөс хойш буюу баасан гаригаас хойш 100 гаруй хүн амь насаа алджээ.
Иргэний дайны хоёр тал буюу засгийн газар болоод босогчдын аль аль нь бууж өгөх хандлагагүй байгаа аж. Засгийн газрын буюу ерөнхийлөгч Башар аль Ассадын зүгээс босогчид хорлон сүйтгэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа нь асуудлыг даамжруулж байгаа гэж үзэж байгаа юм. Харин босогч иргэдийн хувьд засгийн газрын харгис бодлогыг эсэргүүцэн тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа тухайгаа илэрхийлсэн байна.
НҮБ-ын Арабын холбооны бие төлөөлөгч Лахдар Брахим уг түр эвлэрэх саналыг гаргасан. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн цуст дайныг түр ч болов зогсоож эвлэрлийн замаар асуудлыг шийдэхийг хүсэн энэхүү хэлэлцээг хийж байгаа билээ. Энэ хугацаанд 32 мянган хүн зэрлэг балмадаар амь насаа алдаж, олон мянган хүүхэд өнчрөн үлдсэн.
Аль Каида бүлэглэлийн толгойлогч Аяман ал-Завахири бүх мусульман шашинтнуудыг ерөнхийлөгч Башар аль Ассадын бурангуй дэглэмийн эсрэг нэгдэхийг уриалж байгаа. Тэрээр энэ тухайгаа өөрийн вэб сайтдаа видео хэлбэрээр байршуулсан байна. Дүрс бичлэгт Башар аль Ассадын буруугаас олон мянган хүн үхэж, хүүхдүүд өнчирч байгаа тухай ярьсан байв.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ