Хамтарсан мэдээнд гарын үсэг зурав

img

Монгол Улс дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн улсуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улс, Ямайка Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Ямайка Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Рэймонд Вулфе нар энэ сарын 26-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурав. Ямайка улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ