Пол Маккартни: Йоко Оно бол Битлз тарах шалтгаан биш

img

Домогт Битлз хамтлагийн гишүүн Пол Маккартни саяхан телевизийн ярилцлагад  Йоко Оно бол Битлз тарах шалтгаан биш байсан хэмээн ярьжээ.  Тэр хамтлагийг тараагаагүй, энэ нь ч тодорхой үнэн хэмээн ярьсан юм.  Хамтлагийн хөгжмийн зохиолч  Девид Форст  дараа сард мөн  Аль-Жазейра телевизийн нэвтрүүлэгт орох гэнэ.  Тэрээр ч мөн ялгаагүй Макартнитай утга нэг зүйл  ярих аж. хүмүүсийн таамаглаж буйгаар түүнийг илүү нарийн  дэлгэрэнгүй  яриа өгч магадгүй хэмээн найдаж байгаа юм.  Мэдээж хэрэг  энэ ярилцлага Битлзийн амьдрал болоод 1980 онд болсон Жон Ленноны үхлийн талаар, түүний дуулсан хамгийн  гайхалтай уран бүтээл болох Imagine дууны тухай ярилцах юм. Маккартни ярихдаа би түүнийг бууруутгаж бодож чадахгүй ээ, учир нь Леннон биднийг орхих нь  тодорхой байсан. Энэ бүхэн түүнээс огтхон ч болоогүй. Хүмүүс түүний  талаар олон янзын  бодолтой  явдаг.  Тэрээр Леннонд  замыг нь чиглүүлэхэд тусалдаг байсан. Харин Жоны явах цаг нь болоод л тэр биднийг  орхисон гэв.   Энэ жил Битлз хамтлагийн 50 жилийн  ой  тохиож буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uneheer ene huniig bitgii uheesei gej bodoj baina.poloo chi shuu!
2012-10-30
BG OT:
Beatles hamtlagt David Frost gej hugjmiin zohiolch baigaagui. Ene medeenii ehed (orig huvilbart) n Yoko Ono-giin ertentsiig uzeh uzel, amdirald handah conceptualizm Lennoniig hutluj gaihamshigt Imagine duugaa bichihed hurgesen geh zergeer shal uur yum bichsen baigaa.
2012-10-29