
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа яаралтай тусламжийг түргэсгэх болон зам тээврийн ослыг бууруулах арга замын талаар Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбат, ЯТТТ-ийн дарга Ц.Пүрэвдаш нарыг энэ сарын 26-ны өдөр ЭМЯ-нд хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд дэд сайд Ж.Амарсанаа яаралтай тусламжийн өнөөгийн байдал болон осол гэмтлээс улбаатай нас баралт ихэсч, энэ оны байдлаар 418 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан талаар танилцуулан яаралтай түргэн тусламжийг түргэсгэх ямар боломж байгаа талаар Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбатаас тодруулсан байна.
Жил бүр машины тоо улам нэмэгдэж байгаатай холбоотой замын осол гэмтлээр нас барагсдын тоо буурахгүй байх хандлагатай байгаа. Түргэний машиныг хурдан явуулах боломжтой. Түргэний машин дуут дохиогоо ажиллуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд зам тавьж өгөхгүй эсвэл замд нь санаатай саад болж байгаа жолооч нарын эрхийг хасахаар болсон байна.
Мөн хотын замын аль хэсэгт түргэний тэрэг явахад хүндрэлтэй, түгжрэл ихтэй байдаг замуудын байршлыг зааж өгвөл тэр газруудаар хурдан явуулах арга хэмжээг авч өгөх боломжтойг Замын цагдаагийн газрын дарга Ж.Буянбат дуулгасан.
Тэрбээр нийт зам тээврийн ослын гурвны хоёр нь хөдөө, гуравны нэг нь хотын зам дээр гардаг. Зам тээврийн ослоор хотын зам дээр явган зорчигчид, хөдөөний зам дээр машин доторх зорчигчид нас барах нь илүү байдаг. Замын цагдаа нарт яаралтай тусламжийн талаар сургалт явагддаггүй тул осол гарсан үед түргэн тусламж хүлээж цаг алдах явдал их тохиолддог. Тийм учраас цаашид замын цагдаа нарыг яаралтай тусламжийн сургалтад хамруулах шаардлагатай байгаа хэмээн хэлэв.Тийм учраас цаашид замын цагдаа нарыг яаралтай тусламжийн сургалтад хамруулах шаардлагатай байгаа хэмээн хэлсэн.
Дэд сайд Ж.Амарсанаа замын цагдаагийн газрын даргын хүсэлтийг хүлээн авч эрүүл мэндийн яам, замын цагдаагийн газар хамтран 2013 онд багтаан нийт замын цагдаагийн ажилчдын гуравны нэгийг яаралтай тусламжийн сургалтад хамруулахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ