Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжинэ

img

УИХ дахь “Шударга ёс” эвслийн  бүлгийн хуралдаанаар өнөөдөр Монголбанкны мэдээллийг сонссон байна. Түүнчлэн тус эвслийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүдээс өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу “Аймаг, сумдын Засаг дарга нарыг сонгохдоо багийн хуралдаанаар санал хурааж, хамгийн өндөр санал авсан хүнийг томилох” тухай  хуулийн төслийг дэмжиж байгаагаа  гишүүд онцолжээ. Мөн хуралдаанаар  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ингэхдээ уг хуулийн төслийг дэмжиж буй ч зарим нэг зохицуулалтыг тусгаж өгөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Тухайлбал,  тус эвслийн бүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд сэтгүүлчийн эрх чөлөө, ёс зүй, хариуцлагын асуудлыг нарийвчлан тусгахад анхаарах ёстой гэж  гишүүд үзсэн талаар   тус  бүлгийн дарга Н.Батцэрэг  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ