Анх удаа нийслэлийн тугийг мандуулав
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 373 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн өдрийн хүрээнд анх удаа нийслэлийн тугийг мандуулж, сүлдэт хуурийг цэнгүүлэв. Туг мандуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн удирдлагууд оролцож, Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид болон хүндэт харуулууд жагсч, Улаанбаатар хотын билэг тэмдэг болох хангарьд шувууны дүрс бүхий хөх өнгийн туг ийнхүү мандсан юм.










СЭТГЭГДЭЛ БИЧИХ