1300 хүүхдийн найрал дууны концерт боллоо
Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 373 жилийн ойд зориулсан 1300 хүүхдийн найрал дууны тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Энэхүү тоглолтод есөн дүүргийн ЕБС-ийн дуу хөгжмийн багш нар, 80 гаруй сургуулийн найрал дууны хүүхдүүд болон “Улаан бүч” чуулга, Монголын Хүүхдийн ордон, Дархан-Уул аймгийн хүүхдийн найрал дууны “Хүслийн шувуухай” хамтлаг, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, Лоолойгийн найзууд, “Монгол эгшиглэн” хамтлаг оролцож найрал дууны гайхамшгийг хүмүүст мэдрүүлжээ. Наадмын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлж хүүхдийн дуу дуулаач Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор, СТА дуучин С.Баттулга болон бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-аад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дуунуудаар ая дуугаа өргөсөн байна.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ