
Өнөөдөр хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянаас гэрчийн мэдүүлэг авахаар АТГ-ын төлөөлөгч өрөөнд нь очжээ. Энэ үеэр дэд сайдын өрөөнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү байлцаж таарсан байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч н.Наранбаатар дэд сайдыг өрөөндөө байхад нь гэрчийн мэдүүлэг авахаар ирсэн тухайгаа “Яамных нь сайдаас зөвшөөрөл авсан” хэмээжээ.
Хуульзүйн яамны албаны эх сурвалжаас тодруулахад гэрчийн мэдүүлэг авах тухай ямар ч албан хүсэлт сайдад ирээгүй хэмээн уламжилсан байна. Харин энэ тухай О.Баасанхүү гишүүн “АТГ дэд сайдаас гэрчийн мэдүүлэг авахдаа урьдчилан албан бичиг хүргүүлсэн байх учиртай.
Гэтэл зөвшөөрөлгүй ажлын өрөөнд нь гэрчийн мэдүүлэг авах нь хууль зөрчиж байгаа явдал юм” хэмээн тайлбарласан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ