Зүүн Өмнөд Азид хар салхины гамшиг учруулж байна

img

Америкийн  зүүн эргийн орчимд хүчтэй аюул учруулж буй Сэнди хар салхины нэг төрөл Сон-Тин хар салхи Зүүн Өмнөд Азийн зарим улсуудаар гамшиг тарьж эхэллээ. Ойрын өдрүүдэд Филиппин болон Вьетнамд салхины эрч чангарч хүчтэй бороо болон үерийн улмаас 30 орчим хүн амиа алдсан талаар CNN агентлаг  мэдээлж байна. Филиппин, Вьеьнамыг дайрсан энэхүү хар салхи нь  цагт 133 км цагийн хурдтай салхилсан аж. Сон-Тин хар салхи өчигдөр оройноос хүч нь нэмэгдэж Вьетнамын  хойд хэсгээс эхлэн олон мянган айлын байшингийн дээврийг хуулж, нэг давхрын айлууд усанд автжээ. Ийнхүү Вьетнамд 26 мянга гаруй айл  гэр оронгүй болон хоцорсон байна. Одоогийн  байдлаар нурж эвдэрсэн  хотыг гамшгаас гаргахаар 1300 орчим цэргүүд болон аврах албаныхан ажиллаж байна. Мөн түүнчлэн ор сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Уг хар салхи цаашлан хятадын өмнөд мужуудаар буюу Хайнан арлын орчимд ойртон ирж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
ene delhii suireh unen bh shuu, dandaa l muu ym bolood bhiin...
2012-10-29