Суралцагчдаас хандив авахыг хориглов

img

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцагч элсүүлэхэд хандив, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөр, хураамж авахыг хориглосон  тушаал гаргажээ. Мөн байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулах зэргээр суралцагч, багш, ажилтан, иргэдэд нээлттэй ил тод байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг их дээд, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасан байна. Улмаар энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг нь ирэх арванхоёрдугаар сарын 05-ны дотор танилцуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт  үүрэг болгожээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
84 bol Mart zahiraliin huviin surguul yam bitgii hel hen ch ym hel chadahgui
2012-10-30
Sukjin:
84 surguuliin avilgachin zahirliig shudagra yos gej baidag bol shiitgej hariutslaga huleelgemeer bna
2012-10-29
saju:
53r surguulias dandaa mongo awah yumaa manai duu bid 2 surdag yumaa surguuliin handiw 5000*2=10000 soninii mongo 10000 pizkiin dasgal ajliin nom 4200 himiin nom 2500 geel bolomjgui huuhed ail ar ger bgaashdee
2012-10-29