Монгол туургатны үндэсний бөхийн наадмын тухай

img

[caption id="attachment_164786" align="alignleft" width="398" caption="Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн Б.Журамт"][/caption] Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг монгол туур­гатны бөхийн наадам хоёр мянга есөн онд манай улсад анх удаа болсон түүхтэй. Тэгвэл өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулаг­дахаар болоод байгаа билээ. Тодруулбал, ирэх сарын дөр­вөнд "АСА" циркт болно. Мон­гол туургатан олон, элэг нэгт­нээ хамруулсан уг наадам үндэсний бөхийн наадам гэхээсээ илүүтэйгээр соёл, зан заншил, өв уламжлалын  нэгэн том баяр гэж хэлж бо­лох билээ. Цаад зорилго нь товчхондоо, монгол угсаатан үндэстнээ нэгтгэхэд оршиж буй хэмээн Бөхөөгийн Жу­рамт нэгэнтээ хэлж байсан. Өмнөд Монголын нэртэй биз­несмэн Журамтыг манайхан сайн мэднэ. Тэрээр Дэлхийн монголчуудын үндэсний бө­хийн холбооны тэргүүнээр ажилладаг. Харин хүндэт ерөнхийлөгч нь Асашёорюү Д.Дагвадорж. Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын авар­гууд дэд ерөнхийлөгчид нь гэж байгаа. Төрийн хошой шаг­налт, ардын жүжигчин Наца­гийн Жанцанноров гуай мөн л тодорхой үүрэгтэй оролцдог юм. Мань хүн Мон­гол туургат­ны соёл, эрдэм шинжилгээний тэргүүн гэх албатай санаг­дана. Түүх соёл, өв уламж­лалыг нь ха­риуц­даг нэгэн. Тэрээр Журам­тын хамгийн эрхэм дотны хүмүүсийн нэг гэдгийг олон түмэн гадарлаж байгаа болов уу. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон анхдугаар наадмын түрүү бөхөөр цэргийн хурц арслан (одоогийн улсын заан) Чи­мэдрэгзэнгийн Санжаадамба тодорч хорин сая төгрөг гар­даж байсан билээ. Үзүүрт улсын арслан До.Ганхуяг, их шөвгийн дөрөвт улсын арс­лан Д.Азжаргал, улсын начин Ш.Уламбаяр нар шалгарч байсан юм. Манайхаас шиг­шээ жаран дөрвөн бөх, Өм­нөд Монгол, Буриад, Хали­маг, Тувагаас нийлээд мөн жаран дөрвөн бөх зодоглож олон улсын жишгийн дагуу сугалаагаар барилдаж байв. Гадны бөхчүүдээс тухайн жил хамгийн сайн барилдсан нь Буриадын бөх Санжиев Ринчин байлаа. Тэрээр гур­вын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг орхиж ол­ныг шуугиулж байсан юм. Даваабаатар харцага тус ба­рилдааны өмнөх өдөр бол­сон Монголын 128 бөхийн үзүүлэх барилдаанд түрүүлж байсан түүхтэй. Дараагийн наадамд хоёр мянга есөн оны намар байна уу даа, Өмнөд Монголд зо­хиогд­сон. Хоёрдугаар наа­дамд мөн л 128 бөх хүчээ сориход их шөвгийн дөрөвт Завхан аймгийн арслан хар­цага Элбэгийн Баасандорж, Сэлэнгэ аймгийн Мандал су­мын харьяат улсын начин Г.Эрхэмбаяр (одоогийн ул­сын арслан), Архангайн Ха­шаат сумын харьяат цэргийн хурц арслан Ч.Сан­жаа­дамба (одоогийн улсын заан), Өвөрхангай аймгийн уугуул улсын арслан Д.Ган­хуяг нар шалгарч байлаа. Дахиад л Монголын бөхчүүд хүч түрэм­гийлэн шөвгөрсөн байдаг. Үзүүр түрүүнд Ч.Сан­жаа­дамба Г.Эрхэмбаяр нар үл­дэж Ч.Санжаадамба тү­рүүлс­нээр Монгол туургатны үндэсний бөхийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн түүхтэй. 2010 онд ОХУ-ын Буриад улсад болсон наад­маас эхлэн Монгол туургатны үндэсний бөхийн их наадмыг -75, +75 гэсэн хоёр жингийн ангилалтай болгож дүрмийн өөрчлөлт хийсэн билээ. Ийм өөрчлөлт хийхгүй бол Мон­голын бөхчүүд л манлайлаад монгол туургатны бус Монгол Улсын наадам болоод бай­сан билээ. -75 кг-ын шөвгийн дөрөвт Х.Мөнхбaяр (Монгол), Иван Гармаев (Буриад), М.Батмөнх (Монгол), Сэлдыс Монгуш (Тува) нар шалгарснаас үзүүр түрүүнд Тувагийн бөх Сэлдыс Монгуш Монголын бөх Х.Мөнх­баяр нар үлдэж, ул­маар Сэлдыш Монгуш аварга болж байв. +75 кг-ын жингийн шөвгийн дөрөвт улсын заан Ч.Санжаадамба, улсын хар­цага Т.Өсөх-Ирээдүй, улсын гарьд Д.Рагчаа, улсын хар­цага Д.Батболд нар шалгар­сан. Тэгээд үзүүр түрүүнд Д.Рагчаа, Ч.Санжаадамба нар үлдсэнээс улсын заан Ч.Санжаадамба цэргийн арс­лан цолтойдоо гурав дараа­лан түрүүлсэн юм. Монгол туургатны бөхийн наадам гэхээр л "Өө, өнөө Санжаа­дамбын л түрүүлээд л, хорь гучин саяар нь мөнгийг ха­лааслаад байдаг наадам уу" гэх яриа гарсан нь тийм учир­тай. Бөхөөгийн Журамт Мон­гол туургатны наадам зохион байгуулж Монгол үндэстэн угсаатнаа нэгтгэх гэсэн биш Монголын бөх Санжаа­дам­бад л жил бүр хорь, гучин сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм гэсэн хоржоонтой яриа ч ам дамждаг. 2011 оны наймдугаар сард ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуу­лагдсан дөрөвдүгээр их наад­мын -85 кг-ын жингийн шөв­гийн дөрөвт Буянжаргал (Монгол), Эртине Лопуй-Оол (Тува), Андре Монгуш (Тува), Сайын-Белек Тюлюш (Тува) нар үлдэв. Үзүүр түрүүний барилдаанд Андре Монгуш, Сайын-Белек Тюлюшаар давж аварга болсон юм. +85 кг-ын жинд улсын харцага А.Бямбажав, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн начин Т.Хайдав, Тувагийн бөх Алдын Очуртан нар шөвгийн дөрөвт үлдэн, үзүүр түрүүний барилдаанд Бямбажав хар­цага Баянмөнх начныг давж түрүүлснээр анх удаа тус наадамд Санжаадамбаас  өөр бөхийн нэр сонсогдож эхэлсэн юм. Сонин болгож өгүүлэхүйд, анхдугаар наадамд Өмнөд Монголоос 40 бөх ирж хүч бяраа сорьж байсан. Тэдгээр хүчтэнүүдийг Шилийн гол аймгийн уугуул Б.Цагаанзаан ахалж ирж байв. Энэ удаа мөн ялгаагүй Цагаанзаан аварга ирэх юм билээ. Тэрээр Өмнөд Монголынхоо наа­дамд арванхоёр удаа түрүү түрүүлж, 15 жилийн хуга­цаанд дэвжээн дээрээ босоо байсан алдарт бөх. Манай Б.Бат-Эрдэнэ аваргатай нас чацуу, жаран дөрвөн оны луу жилтнүүдийн нэг түүнийг Өм­нөд Монголын зон олон "Ца­гийн эзэлсэн их аварга" хэ­мээн ихэд хүндэтгэдэг гэж дуулдсан шүү. Эл эрхэм "Мон­гол зон олон нэгэн дор цуглаж, халуун дотноор найр­сан нэгдлээ. Монгол үндэс­тэн, угсаатан ямар хүчтэйг дэлхий дахинд харуулсаар байгаа ч ингэж нэгдэж, бусад улс орныхоо зан заншилтай танилцан өв уламжлал, хэл соёлынхоо талаар харилцан ойлголт авч байсан нь ховор. Тиймээс монгол туургатны бөхийн наадам аль ч та­лаараа маш үр дүнтэй, мон­гол үндэстэн зон олны амьд­ралд хэзээ ч давтагдахааргүй онцгой сайхан үйл явдал болж байна. Монгол, Өмнөд Монгол, Буриад, Тува, Хали­маг аль ч нь ялгаагүй өөр өөрийн гэсэн онцлог, өв соёл­той улс орнууд. Бөхийн ба­рилдаан нь ч өвөрмөц сонин. Ер нь монгол туургатан олонд бөх гэдэг ямар их эв нэгдлийн илэрхийлэл болохыг сайтар мэдэрлээ. Бид бөхөөрөө л нэгдэж чадлаа шүү дээ" хэ­мээн анхдугаар наадмын үеэр сэтгэл догдлон өгүүлж байсан юм. Нэгэнт л монгол туургатны бөхийн наадмын тухай өгүүлж буй учир Өмнөд бо­лоод бусад монгол үндэст­нүүд болох Буриад, Тува, Халимагийн бөхийн онцло­гуу­дын талаар одоо өгүүлье. Өмнөд Монголын  бөхийн барилдаан монгол үндэсний бөхөөс хэд хэдэн зүйлээр ихээхэн онцлогтой. Юун  тү­рүүнд Өмнөд Монголд ма­найх шиг аварга, арслан, гарьд, заан, харцага начин гэсэн цол байдаггүй. 128 бөхийн барилдаанд гурав түрүүлсэн бөхөд зангиа ол­годог юм билээ. Цаашдаа монгол үндэсний бөхийн хэл­лэгээр бол шөвгөрөх бүрт нэг зангиаг нэмж олгодог байна.  Тэгэхээр олон зангиатай бөхийг том цолтой гэж ойлгож болох юм. Барилдах бөхчүүд арслангийн дэвэлтээр дэвэн, буурын шогшоогоор гүйж наадмын дэвжээгээ нар зөв гурав эргэнэ. Тайлбарлагч нэрийг нь дуудахад баруун зүүн гараа өргөж хоорондоо барилдана. Үндсэндээ ба­руун гараа өргөсөн хоёр бөх, мөн зүүн гараа ижил өргөсөн бөхчүүд хоорондоо барилд­даг. Барилдааны явцад мон­гол бөх шиг гар хөлөө орол­цуулахгүй. Гар нь гартайгаа, хөл нь хөлтэйгээ барилддаг гэсэн үг. "Өмнөд Монголын бөхчүүд өрсөлдөгчийнхөө хоёр хөлөнд хөл мэх хийж явснаас хөлөө хамгаалж сураагүй. Энэ нь барилдаанд нөлөөлсөн. Монгол бөхчүүд манай бөхчүүдийг суйлах, хонгодох мэхээр ихэвчлэн давж байсан. Хөлөө хам­гаалж чадахгүй гэдгийг нь мэдээд тэр биз ээ" гэсэн яриа монгол туургатны наадмын үеэр гарч байсан удаатай. Тувагийн кураш бөхийн ба­рилдаан гэхэд бас сонин. Учраа хоёр бөхийн хэн нэг­нийх нь гар газарт хүрлээ л бол тухайн бөхийг унасанд тооцдог. Харин манай үндэс­ний бөхийн дүрэм ёсоор, үндсэндээ монгол туургат­ны бөхийн наадмын баримталж буй гол дүрмээр өвдөг, тохой, толгойн аль нэг хэсэг нь газарт хүрч байж унасанд тооцог­доно. Манайхан гараараа газар тулж байгаад уран барилдаан гаргах тохиолдол цөөнгүй. Үүнийг бөх сонир­хогч олон унаж яваад давлаа гэж ярьдаг билээ. Өнөө жилийн наадам -85 кг, +85 кг буюу 85-аас доош, 85-аас дээш гэсэн хоёр жин­гийн дагуу явагдана. Гэхдээ өмнөх жишгийн дагуу монгол бө­хийн дүрмээр явагдана. Жин­гийн дагуу гэхээр зарим хү­мүүс чөлөөт, самба мэтээр ойлгоод байгаа. Тэгвэл үгүй ажээ. Удахгүй болох наадамд хүчээ сорих Буриадын бөх­чүүдийн нэрс тодорч эхэлсэн байна. Тус улсаас хоёр жинд нийт 16 бөх оролцох бөгөөд -85 кг-ын жинд ОХУ-ын чөлөөт бөхийн спортын мастер, сам­бо бөхийн дэлхийн аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Эрдынеев Баясхалан, чөлөөтийн спор­тын мастер, Буриад үндэсний бөхийн таван удаагийн авар­га Гармаев Иван, спортын мастер, Буриад үндэсний бөхийн гурван удаагийн авар­га Цырендондоров Зо­рикто, спортын мастер, Бу­риад үндэсний бөхийн ба­рилдааны аварга Гармаев Саян, Базаров Вандан, Бад­маев Сергей нарын зургаан бөх оролцох аж. Харин +85 кг-ын жинд спортын мастер, Буриад улс болон Москвад зохион байгуулагддаг олон улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Санжиев Ринчин, Буриад үндэсний бөхийн үнэмлэхүй аварга Максаров Цыбик, спортын мастер, Бу­риад үндэсний бөхийн аварга Цыренов Батор, мөн спортын мастер, Буриадын залуучуу­дын үндэсний бөхийн аварга Гармаев Батор, Дамбаев Бал­дан нарын таван бөх оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Өмнөд Монгол, Тува, Хали­маг, Алтай аймгийн бөхчүүд удахгүй мэдүүлгээ ирүүлэх биз ээ. Уг наадмын шагналын нийт сан тавин сая төгрөг гэж байгаа. Жин тус бүрт авар­галсан бөхчүүд хорь, хорин сая төгрөг гардах гэнэ. Элэг нэгтэн, монгол зон олон минь дэлхийн өнцөг булан бүрээс цугпаж эх нутгийнхаа өлгий болсон Монгол Улсынхаа нийслэлд хуран чуулах наад­мын бөхийн сонин хачин хийгээд, үүх түүхээс өгүүлэ­хүйд ийм байна. Н.Гантулга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нармай монгол:
Цаг хугацаа, нөхцөл байдлын хувьслаас үүдэн өвөр Монгол гэх нэршил газрын байршил илэрхийлэх утгаа алдаж, Монгол үндэстний дунд босгосон оюуны санааны тусгаарлах хана болсон. "Өвөр" гэх үгийг Монголчууд ойлгодог боловч хятадууд үгийн утгыг овжиноор ашиглан өвөр гэх үгийг nei meng gu-内蒙古 буюу дотоод Монгол, Монгол улсыг гадаад Монгол /外蒙古/ хэмээн нэрийдсэн. Олон улсад өвөр Монголыг inner Mongolia г... эж бичиж ойлгож байгаа нь хятадын, "дотоодын" Монгол, Монгол улсыг гадаад Монгол буюу салан тусгаарласан хэсэг мэтээр ойлгогддог. Гэх мэтчилэн олон янзын "УТГА"-ын буруу зөрүү ойлголтууд бий болоод байгаа учир "өвөр" гэх үгийг "өмнөд" болгон солиход Монголчуудад ялгаагүй газар нутгийн байршил илэрхийлсэн хэвээр үлдээд зогсохгүй англи хэлэнд Southern Mongolia буюу Монгол үндэстний өмнөд хэсгийн газар нутаг гэсэн утгыг илэрхийлж байна. Өмнөд Монгол бол нэгдсэн Монгол улсын нэг хэсэг, энэ үзэл үеийн үед оршиж, бодит байдал дээр биелэлээ олох цаг ирнэ.
2012-11-05
Баярлалаа, анх удаа Өмнөд Монгол гэж уншиж байна. Энэ их чухал шүү. хойшид өмнөд Монгол гэж хэлж бичиж сурвал Inner Mongolia гэдэг буруу ойлголтоос гадныхан сална байх
2012-10-30
Нармай монгол:
Нармай монголоо байгуулцгаая!
2012-10-30
Баярлалаа, анх удаа Өмнөд Монгол гэж уншиж байна. Энэ их чухал шүү. хойшид өмнөд Монгол гэж хэлж бичиж сурвал Inner Mongolia гэдэг буруу ойлголтоос гадныхан сална байх
Ард түмэн:
Орон бүхний монголчууд нэгдэгтүн!
2012-10-30
odavaa:
mongolchuud ydkhgyi naadamaa ch gesen ingej khiivel zokhino .dagvaa avarga maani sanaachlagch nariin neg um bol ikh saikhan sonsogdoj baina khurai mongoliin khiimori bosoo baig.buriad mongol omnod mongol tuva mongol khalimag mongol uuliin altai bygd l mongolchuud shuu deee ergej negdetsgeeye.mongol yndesten mandan badrag
2012-10-30
ЭНЭ НААДМЫГ САНААЧИЛСАН БҮХ ХҮМҮҮСТ МЭХИЙН ЁСЛЬЁ. МАШ ЗӨВ ЮМ ЭХЛҮҮЛСЭН. ДАВГАА, ӨВӨРМОНГОЛЫН ЖУРАМТ Г.М НАРЫН ХҮМҮҮСТ
2012-10-29
монгол:
МОНГОЛ ТҮМНИЙ СЭРГЭН МАНДАЛЫН ҮЕ ИРСЭН. МОНГОЛ ТҮМНИЙ ГАЛ ГОЛОМТИЙГ САХИЖ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БАЙГААГИЙНХАА ХУВЬД БИД АХ, ААВ ШИГ НЬ БАЙХ ЁСТОЙ. ЖААХАН ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛЭЭ ХАЯАД ЭНЭ ТЭМЦЭЭНД МАШ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨӨСЭЙ. ТЭГВЭЛ БИДНИЙ ОРШИН ТОГТНОЛ ИЛҮҮ ХҮЧТЭЙ БОЛНО. Ө.ХЭЛБЭЛ ТАРХАН БАЙГАА МОНГОЛЧУУД ҮНДЭСТЭНЭЭРЭЭ БАХАРХАНА, УУСАХ НЬ БАГАСНА. ГАДНААС ИРЖ БАЙГАА МОНГОЛЧУУД ЯМАР САЙХАН ЮМ БЭ МОНГОЛ НУТАГ МИНЬ, ДАХИАД ИРЭХ СЭН ГЭСЭН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭЭСЭЙ. ХАА ГАЗАРЫН МОНГОЛЧУУД ХҮЧТЭНЭЭ ИХ ХҮНДЭЛДЭГ ЮМ ШҮҮ.
2012-10-29
sf:
Tuvagiin hureesh buh ih sonirholtoi boldog yum baina lee.Yag l ertnii mongol buhchuudiin dund orson yum shig medremj turj baisan Getel odoogiin manai Mongol buhchuud bol neg l sonin bolchihson sanagddag yum Ene saihan soyol ulamjlalaa Bayar tsengel gedeg utgaar n huleej avahaa bolchihson ch yumuu gej bodmoor Yalagdlaa huleehgui taahalzaad l Amar hyalbaraar zalidaj davah geed ch baidag bolsiimuu medehgui Manai buhchuud ene busad tuurgatnuuddaa hundetgeltei l handaasai bilee dee.
2012-10-29