Хууль зүйн дэд сайдад эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хууль зүйн дэд сайдад ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэрэгт хамтран оролцогчоор шалгуулж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоож өгөх хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт тавьсан аж. Тиймээс тус байгууллагаас дээрх захидлыг тодруулж өгөөч гэсэн хүсэлтийг манайд ирүүлсэн байна.
Эл хүсэлтийн дагуу эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан хэн нэгэн Хууль зүйн дэд сайдын нэрийг барьсан уу, эсвэл үнэхээр өөрөө явуулав уу гэдгийг нягталж үзэх ёстой гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн аж.
Н. Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ