
Багийн спортод нэг хүн ялж болдгийг харуулсан хоёрхон жишээний нэг бол Диего Марадона. (нөгөөх нь Майкл Жордан)
1960 оны энэ өдөр алдарт Марадона мэндэлжээ.
Ганц Марадонагийн хүчээр л аргентинчууд Дэлхийн аварга болсон гэхэд хилсдэхгүй.
Түүнийг бурхнаас бэлэглэсэн гэж ярилцдаг ба 16 настайдаа л улсынхаа шигшээ багт багтжээ. Гурван дэлхийн аваргад орсон тэр Пелегээс ялгаатай нь ихэнх тоглолтоо Европын клубүүдэд хийсэн.
Эхлээд Барселонад очиж, лигийн 36 тоглолтод 22 гоол хийлээ.
Дараа нь 1984 онд Италийн Наполи руу хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээг хийн очив. Тэнд тэр гэмтлийг үл харгалзан тоглож гоолдсоор л байлаа. Италийн сулхан багийг тэр Европын аварга болгосон юм.
“Бурхны гар” (Мексик 1986)
Шөвгийн наймд таарсан Аргентин–Английн багийн тоглолт олон хүний анхаарлыг татаж байлаа. 1982 онд Фолклендийн арлын төлөөх цус урсгасан дайнд аргентинчууд Англид ялагдаад байсан юм.
Тиймээс энэ тоглолтод ялагдвал дайнд ч спортод ч англичуудад дээрэлхүүлэх гээд байв. Тоглолтын 51 дэх минутад Марадона өндөр хаалгач Шилтоны дээрээс үсэрч гарч ирэн гоол оруулав.
Удаашруулсан бичлэгээс харахад гараараа гоол хийсэн байсан ч шүүгчдийн аль нь ч хараагүйн улмаас гоолыг тооцжээ.
Гэвч ердөө 3-хан мину тын дараа мөнөөх Марадона 6 тоглогчийг талбайн төвөөс хууран хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн гоё гоолыг оруулсан билээ.
2005 онд тэрээр телевизийн ярилцлагад орохдоо “Хаалгач надаас өндөр байсан учраас гараа өргөсөн юм.
Би англичуудаас уучлалт гуйхгүй, энэ гоол бол муусайн англичуудад манай Фолклендийн арлыг булаан авсны хариу болсон юм” гэж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ