Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн болно

img

Монголын уран зургийн галерей сан хөмрөгтөө дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ.Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн ирэх сарын 21-нээс 25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн болзол хангасан бүтээлүүдийг ирэх сарын 15,16-ны өдөр Уран зургийн галерейд бүртгэж авах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ