Хятадын тагнуулчийг Тайваньд баривчилжээ

img

Тайваний тэтгэвэртээ гарсан гурван офицерийг Хятадын тагнуул хэмээн баривчилсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Офицеруудын нэг нь далай тэнгис,  цаг агаар судлалын төвд ажиллаж байсан аж. Гэвч түүнийг тагнуулч мөн гэдгийг хараахан нотлоогүй аж.  Харин Батлан хамгаалах яамнаас түүнийг нарийн,  чухал баримт бичиг тараагаагүй хэмээн мэдээлээд байгаа. Алдагдсан  мэдээллийг  шалгагдаад байгаа эрхмүүд бус орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараасан гэж үзэж байгаа юм.

Ийнхүү тагнуул хэмээн  үзэх болсон шалтгаан нь тэд шумбагч онгоцоор Тайваний усан хилээр мэдэгдэлгүй гарч, эргийн  хамгаалалтыг зөрчсөн  аж.  Шалгагдаж буй этгээдүүд нэн түрүүнд  усан хилээр нэвтрэх гэж буй тухайгаа усан  цэргийн  флотод мэдэгдэх ёстой. Хятад Тайваний харилцаа сүүлийн  10 жил харьцангуй нам жим байгаа ч  энэ  мэтээр сэдрэх  асуудал гарч болзошгүй байгаа аж. 2011 онд Тайваний  цэргийн  генерал Хятадын талд  нууц задалсан хэргээр ял  авч байсан. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ