Стэтхам, Сталлоне нар үхэх ёстой байжээ

img

Холливудын егзөр оддын бөөнөөрөө нийлж бүтээж буй Expendables киноны хоёрдугаар ангийн зураг авалтын үеэр хоёр каскадёр буюу орлон тоглогч амиа алдсан хэрэг гарч шуугиан дэгдээгээд байгаа билээ. Киног хэт үнэмшилтэй болгох гэж хичээн кинонд ашигладаг тэсрэх бодисууд их хэмжээгээр хэрэглэсний улмаас энэ золгүй явдал гарсан хэмээн шинжээчид дүгнэсэн байна. Мөн тэрхүү хоёр орлон тоглогч нь Жэсон Стэтхам болон Силвестер Сталлоне нарын моторт завь хөлөглөн хөөцөлдөж дэлбэрэлт хийдэг хэсэгт нь жүжигчдийг орлон тоглож байсан тухай мэдээлэл гарч эхэлжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ogzor odod etr davartsiin be tsagtaa shutdeg l bsn bjeej es surtahungui toimch ve
2011-11-01