Япончууд жүдогийн бэлтгэлийн заал бэлэглэнэ

img

Монгол, Японы бөх хөгжүүлэх “MJ” нийгэмлэгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн уламжлалт тэмцээн саяхан болж уг тэмцээнд өсвөрийн 400 гаруй жүдоч оролцжээ. Чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Лхамсүрэнгийн санаачилгаар 2002 онд анх зохион байгуулсан энэхүү тэмцээнээс Бээжин-2008 олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер М.Өсөхбаяр, Э.Энхбат нарын шилдэг жүдочид төрөн гарсан түүхтэй. Сонирхуулахад Н.Түвшинбаяр, М.Өсөхбаяр, Э.Энхбат нар тус нийгэмлэгээс зохион байгуулсан анхны тэмцээнд түрүүлээд 2002 онд анх удаа Япон улсад очин барилдаж явсан ажээ. 10 дахь удаагийн тэмцээний үеэр дуулгасан чихэнд чимэгтэй мэдээ гэвэл Японоос ирсэн төлөөлөгчид манай улсад жүдо бөхийн ордон, дэвжээ байгуулахад хөрөнгө оруулалт хийх саналаа цухуйлгасан явдал юм. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
ЯПОНЧУУДАД БАЯРЛАЛАА.
2012-10-31
Parlamentyn ordon shig bolgood hayachihvaa. Am garsan deer ni ...ai...
2012-10-31
irgenbm:
estoi saiahn medee bna.hurdlah hergetei shvv.
2012-10-31
Bushuuhan ajil hereg bolgo.
2012-10-31