Сирид дайны гал дүрэлзэж эхэллээ

img

Сирид лалын шашинтнуудын баярын үеэр гал зогсоох тухай хэлэлцээр дуусгавар болж дахин дайны утаа үнэртэж эхлээд байна. Хэлэлцээрийн  хугацаа дуусмагц нийслэл Дамаск хотод бөмбөг дэлбэрч, буудалцаан  дахин  үргэлжилсээр одоогийн байдлаар нийтдээ 100 орчим хүний амь нас эрсдээд байгаа аж. Буудалцаанд хүүхэд эмэгтэйчүүд ч өртөж амь насаа алдсан болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Дэлбэрэлт нийслэл хотын Хараста дүүрэгт болсон бөгөөд амь үрэгдэгсдийн 35 нь цэрэг, 34 нь босогчид байсан бол үлдсэн  30 орчим хүн энгийн  иргэд байжээ. Хэдийгээр гал зогсоох хэлэлцээр хийсэн боловч үр дүн муутай байсан юм. Учир нь энэ өдрүүдэд ч  буудалцаан болсоор  420 орчим хүн амь насаа алдсан аж. Өчигдөр НҮБ-ын Сирийн  асуудал эрхэлсэн бие  төлөөлөгч Лахдар Брахими Москва хотноо ОХУ-ын  Гадаад Харилцааны сайд Сергей Лавровтой уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцсан  байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ