Японд II дайны үеийн тэсрэх бөмбөг олдлоо

img

Японы хойд эргийн ойролцоох Сэндей хотын онгоцны буудлын орчимд гүйлтийн талбайгаас II дайны үеийн тэсрэх бөмбөг олдсон байна. Тус бөмбөг бүтнээрээ буюу дэлбэрээгүй байсан аж. Харин үүнийг холбогдох мэргэжилтнүүд идэвхгүйжүүлж онгоцны буудлаас зайлуулжээ. Уг тэсрэх бөмбөгийг судалсан эрдэмтэд АНУ-д үйлдвэрлэгдсэн гэдгийг  олж тогтоосон байна. Тэсрэх  бөмбөг 250 кг жинтэй. Онгоцны буудлын орчимд дайны үед цэргийн сургууль байрлаж байсан гэнэ. Сэндей хот сая гаруй хүн амтай бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт ордог. Хэдийгээр аюултай бүс нутагт харьяалагддаг хэдий ч байгалийн цогцолборт, үзэсгэлэнт газрууд  ихтэй.  Аялал жуулчлалын төвлөрөл ихтэй газар юм. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter hun am hol hodolgoon shiguu gazart td hichnen jil delberehgui bj l bdg so yumaa gazar hodlohod ch mederdeggui dulii bombog bjde
2012-10-31
harin taarwal taarna gejeeshtee
2012-10-31
he:
zailuulaagui l gejeeshte, margaash ayulgui bolgono gejeeshte, ANU-d bus Anglid uildverlegdsen gejeeshte, hudlaa yum bicihee bolivol taarna.
2012-10-31