Аймаг дүүргийн Олимпийн зөвлөлийн дарга нар чууллаа
МҮОХ-ноос зохион байгуулсан аймаг дүүргүүдийн Олимпийн зөвлөлийн дарга нарын уулзалт, семинар өнөөдөр явагдаж өндөрлөлөө. Энэ уулзалтын үеэр 2010 онд хийж бүтээсэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдгийн шилдэг Олимпийн зөвлөл, энэ байгууллагыг удирдан авч явдаг зарим аймгийн дарга нарыг Олимпийн алдар, Олимпийн од тэмдгээр шагнаж урамшууллаа. Мөн МҮОХ-ноос Гуанжоу-2010 Азийн спортын 16-р наадмыг болсонтой холбогдуулан ЕБС-иудын сурагчдын дунд гар зураг болон эссе бичлэгийн уралдааныг зарлан шалгарсан сурагчдыг энэ үеэр шагнасан юм. Хөдөө орон нутагт спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, олимпийн үзэл суртлыг хүүхэд залуучууд өсвөр үеийнхэнд сурталчлан таниулахад гол зорилготой уулзалт семинарыг МҮОХ-ноос зохион байгуулсан юм.
Цаашлаад хөдөө орон нутгийн Олимпийн зөвлөлийн удирдлагуудтай МҮОХ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж Увс аймагт чөлөөт бөх, Завхан аймагт жудо бөхийн спортыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болсон байна. Энэ үеэр Увс аймагт нэг бөхийн дэвжээ, чөлөөт бөхийн 50 өмсгөл, Завхан аймагт нэг татами, 30 кимона гардуулан өгсөн юм. Харин бусад 17 аймаг дүүрэгт сагсан бөмбөгийн 12 хос хувцас, пүүз, боксын хувцас өмсгөлийг өглөө. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн олимпийн аваргыг аймагтаа бэлтгэн хөдө орон нутгаас төрүүлэн гаргах, цаашлаад өөрийн эх оронд өвлийн спортыг хөгжүүлэхээр анхаарч ажиллаж байгаагаа хэлж байлаа.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ