
Жазз хөгжмийн ертөнцөд нэлээдгүй томоохон орон зайг эзэлдэг дуучин, ая зохиогч Терри Кэллер өнөөдөр таалал төгсчээ. Тэрээр 1945 онд Чикаго хотноо төрж 17 настайгаасаа эхлэн хөгжим сонирхох болсноор тасралтгүй 50 жилийн турш хөгжмийн ертөнцөд хувь нэмрээ оруулсан билээ.
Түүний гаргасан гайхалтай уран бүтээлүүд орчин үеийн америкийн жазз хөгжмийг тодорхойлж байсан гэхэд хилсдэхгүй ээ. Тэрээр 1963 оноос өөрийн бие даасан цомгуудаа хийж эхэлсэн. 1970-1980 он бол түүний хувьд оргил үе нь байсан. Тэрээр 2001-2009 оны хооронд өөрийн зургаан цомог гаргасан юм.
Түүнийг оршуулах ёслолыг хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Таамаглаж буйгаар энэ баасан гаригт түүнийг эцсийн замд нь үдэх гэнэ. Харин энэ ням гаригт Лондонд хотноо түүнийг эцсийн замд нь үдэх дурсгалын тоглолт болох юм. Түүний фенүүд шүтэн бишрэгчид “ Тэр орой үнэхээр түүнд зориулагдсан үдэш байх болно. Гунигтай ч гэсэн мартахын аргагүй сайхан дурсгалыг тоглолт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Харин түүний тухай түүний дотны хүмүүс болон найз нөхөд гэр бүлийнхэн нь “Дэлхий нэгэн гайхалтай сайхан хоолойг алдаж байна. Гэхдээ түүний дуу хоолой диваажинд ч цуурайтсан хэвээр байх болно” хэмээжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ