Яг одоо Америкт
Америкийн зүүн болон хойд эргүүдээр хүчтэй шуурч байгаа Сэнди хар салхи хотын төв хэсгээр шуурч эхэлжээ. Оршин суугчид ийм хэмжээний хүчтэй шуурга ойрын жилүүдэд болоогүй талаар мэдээлж байна. Америкийн зүүн эргээс цаашлан энэхүү хар салхи Умард Ирландын чиглэж байгаа CNN агентлаг мэдээлж байна. Сэнди хар салхи өмнө жил тохиож байсан Айрин хар салхинаас хүчний хувьд хамаагүй илүү юм. Шуурганд өртөж эхэлсэн бүс нутгуудын модод үндсээрээ сугарч, хамгийн их хөл хөдөлгөөтэй гудамж талбайнууд ч хоосорчээ. Усархаг бороо хүчтэй салхитай хавсран орж байгаагаас орчны харагдах орчин хязгаарлагдаж аль хэдийнэ гудамж талбайгаар хүн явахын аргагүй болжээ. Мөн бүх нислэг цуцлагдсан учир онгоцны буудлууд дээр хүмүүс олноороо хоргодож байгаа юм. Түүнчлэн гэр оронгүй тэнүүчлэн амьдардаг 3200 хүнийг Улаан загалмайн нийгэмлэгийн хоргодох байруудад тараан байрлуулаад байгаа аж. Нью-Йорк хотын ихэнх хэсгүүдээр гэрэл цахилгаан тасарсан бөгөөд ойролцоогоор таван сая орчим хүн гэрэл цахилгаангүй гэртээ байгаа юм.



















СЭТГЭГДЭЛ БИЧИХ