Шинэхэн аав ээж олны өмнө гарлаа

img

Холливудын одууд болох Дрью Бэрримор, Уилл Коплман нар өнгөрсөн есдүгээр сарын 26-нд охинтой болсон. Тэд охиноо Олив Бэрримор хэмээн нэрлэсэн байна. Охинтой болсон цагаасаа хойш олны өмнө гараагүй байсан тэд өнгөрсөн бямба гаригт “LACMA 2012 Art + Film”-ийн баярт оролцжээ. Жүжигчин Дрью Бэрримор өдгөө 37 настай. Тэрээр уг баярт хүрэлцэн ирэхдээ хар өнгийн сул загвартай даашинз өмсөж, уруулаа тод улаан өнгөөр будсан байсан нь түүнийг саяхан нярайлсан нялх биетэй бүсгүй гэхээс илүүтэйгээр илүү залуухан басхүү эрч хүчтэй харагдуулж байсан юм. Түүний нөхөр Уилл Коплман ч харц булаам жентельмэн шиг  харагдаж байсан нь олон хүний харцыг булааж байсныг People сэтгүүл онцолжээ. Шинэхэн аав ээжүүд үдэшлэг дээр  удаан байгаагүй хэдий ч байсан хугацаандаа гэр бүлийн  найзууд болох Женнифер Анистон болон түүний нөхөр Жастин Теро нартай илүү дотно байсан аж. Тэд үнэхээр дотно нөхөрлөдөг бөгөөд зургаа татуулж цагийг зугаатай өнгөрүүлж чаджээ. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ