
Өнгөрсөн ням гаригт жүжигчин Анжелина Жоли гурван хүүхдийнхээ хамтаар /Шило, ихрүүд Вивини болон Нокс/ Калифорнд Халлоуны баяр тэмдэглэх хувцас болон бусад зүйл худалдан авчээ. Тэд дэлгүүр хэсэхдээ бие хамгаалагчтайгаа явсан бөгөөд хамгаалуулахаасаа илүүтэйгээр худалдан авсан тор дүүрэн хувцаснуудаа бариулж явжээ. Жүжигчин тэр өдөр ямар нэг онц содон харагдахуйц хувласлаагүй бөгөөд жирийн хар даашинз өмч LV-ийн гар цүнх барьсан байв. Түүний хүү бяцхан Вивини халлоуны баярт оролцох хувцасаа сонгохоор ийнхүү ээжийнхээ хамтаар дэлгүүр хэсч байгаа гэж түүний ойр дотны нэгэн ярьсан аж. Зөвхөн хүүгээ төдийгүй бяцхан охиноо ч бас энэхүү баярт оролцуулахаар охиндоо хар өнгийн даашинз худалдан авсан байна.
Жоли Пэт нар Францад ихэвчлэн амьдардаг бөгөөд Халлоун тэмдэглэхээр буцаж Лос Анжелост хүүхдүүдийнхээ хамтаар ирээд байгаа аж. Хэдийгээр олон хүүхдийн эцэг эх болсон хэдий ч тэд өнөө хэр гэрлээгүй. Харин өнгөрсөн хавар тэд сүй тавьцгаасан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ