
“Sony Pictures”-ийн бүтээсэн Жеймс Бондын шинэ анги буюу Skyfall киноны албан ёсны нээлт энэ амратын өдрүүдэд боллоо. Энэхүү кино нээлтээрээ 20.1 сая фунтын орлого олоод байна. Энэ онд Англид нээлтээ хийсэн кинонуудаас эхний долоо хоногтоо олсон ашгаараа нэгдүгээрт бичигдээд байгаа юм. Харин бүх цаг үеийн хамгийн ашиг орлого бүхий кинонуудтай харьцуулбал гуравдугаарт бичигдэж байгаа ажээ.
Жеймс Бондын цуврал дэлгэцнээ гарсан цагаас хойш 50 жилийн ойд энэ кино гарч байгаагаараа онцлог юм. Киноны гол дүрд Британийн алдарт жүжигчин Даниэл Крейг тогложээ.
Хэдийгээр сайн хийгдсэн кино боловч үзэгчдийн тоогоороо өнгөрсөн онд нээлтээ хийж байсан Харри Поттерийн сүүлчийн анги болох Deathly Hallows-ийг гүйцэхүйц үзэгчтэй байж чадаагүй гэнэ. Уг кино нээлтээрээ 23 сая фунтын орлоготойгоор нэгдүгээрт бичигджээ. Харри Поттерын хувьд илбийн ертөнцийг 3D-гээр үзүүлж чадсан учир илүү сонирхолтой байсан ч байж болох юм.
Мөн энэ кино “Тоглоомын түүх-3”-ын ард бичигдэж байгаа юм. Хүүхэлдэйн киноны төрлөөс хамгийн өндөр буюу 21 сая фунтын орлогыг “Тоглоомын түүх-3” олсон аж.
http://youtu.be/6kw1UVovByw
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ