Хар шуурганы аюул Америкийг орхив

img

АНУ-ыг орвонгоор нь эргүүлэх дөхсөн хүчит хар шуурганы аюул холдон одлоо. Шөнийн турш салхилж, энд тэндгүй эмх замбараагүй байдал үүсгэж америкчуудыг сандаргасан хар  салхинаар 40 хүн  амь насаа алджээ. Амиа алдагсдын 18 нь Нью-Йоркийн иргэд байжээ. Карибын бүс нутгийг дайран гарсан Сэнди хар салхины уршгаар нийтдээ 100 гаруй хүн амь насаа алдсаныг BBC агентлаг мэдээлж байна. Мөн шуурганд өртсөн хотууд бүхэлдээ гэрэл цахилгаангүй болж ойролцоогоор есөн сая хүн өнөө өглөөг түнэр харанхуйгаар угтсан байна. Даваа гаригийн оройноос бүхий л тээврийн сүлжээг хаасан. Хэдийгээр аюул холдон одсон ч тэнгэрийн байдал муу байгаа тул тээвэр харилцаа нээгдээгүй хэвээр байна. Онгоцны нислэгийн хувьд даваа гаригаас хойш  олон улсын болон  орон нутгийн 1500 гаруй нислэг цуцлагдсан. Үндэсний цаг агаарын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр урьд шөнийн хар салхины дундаж хурд цагт 115-130 км байжээ. Энэ нь 1960 онд болж байсан Донна хар салхитай адил хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн далайн түвшин гурван метрээс  илүү гарсан. Энэ нь бүтэн сар гарч далайн түрлэг нэмэгдсэнтэй ч холбоотой юм. Зарим бүс нутгуудаар усархаг бороо орсон бол Аппалачийн уулын орчимд цасан шуурга шуурчээ. Гамшигт өртсөн хотод Улаан Загалмайн нийгэмлэгийнхэн тусламж хүргэж эхэлжээ. Хот хөдөлгөөнд орлоо АНУ-ын Эрчим хүчний яамнаас тог цахилгаан тасарсан хэсгүүдэд сэргээн засварын ажлууд эхлүүлэхээр зэхээд байна. Өнөөдрөөс Нью-Йоркийн хөрөнгийн бирж эргэн хэвийн үйл ажиллагаандаа шилжлээ. Шуурганы улмаас “Насдак” хөрөнгийн бирж хоёр хоног ажиллаагүй юм. Хөрөнгийн биржийн хувьд 1988 онд л хоёр хоног ажиллаагүй бөгөөд бусад үед нэг ч хором тасралтгүй ажилласаар ирсэн юм. Мөн хотын тээврийн бүх сүлжээг ийнхүү бүтнээр нь 108 жилийн өмнө л хааж байсан ажээ. Түүнээс хойш мөн л нэг ч хором сааталгүй иргэдэд үйлчилж байгаа хэмээн Хотын тээвэр зуучийн газрын дарга Иосиф Лота ярьж байна. Гэхдээ Нью-Йоркоос Нью-Жерсиг чиглэсэн галт тэргийг 10 хоногийн дараагаас явуулж эхлэх гэнэ. Метро болон галт тэрэгний замуудыг өнөөдрөөс нээж байгаа бөгөөд түүнээс  өмнө метроны хонгилыг бөглөсөн хогнуудыг цэвэрлэх ажлууд эхэлж байна. Нью-Йорк хотын дарга Майкл  Блүүмберг дүүргүүдийн бүх шатны удирдлагуудад хотыг аль болох хурдан хугацаанд гамшгаас гаргах ажлыг явуулахыг үүрэг болгожоо. Хот бүхэлдээ усанд автсан бөгөөд зарим гудамжнуудад 2.25 метрийн ус тогтжээ. Гудамжинд байгаа машинууд живж, нэг давхрын айлууд бүгд усанд автсан байна. Тиймээс 200 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.  Хотыг сэргээн засварлахад урьдчилсан дүнгээр 30-40 сая  ам.долларын зардал гарна гэж тооцсон байна. Ерөнхийлөгч Барак Обама энэ өдрүүдэд сонгуулийн  кампанит ажлаас илүүтэй анхаарал  хандуулж байгаа бөгөөд энэ өдрүүдэд түүний санал нэг хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Обама болон Мит Ромни нарын  санал адил тэнцүү буюу 47 хувийн саналтай явж байсан бол өчигдрөөс  Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Мит Ромнигийн санал  нэг хувиар илүү гарсан байна. Өнөөдөр ерөнхийлөгч Обама Улаан загалмайн нийгэмлэгийнхэнтэй хамт Нью-Жерси хотод ажиллах юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

house-nud naidvarguige haruulj bnda
2012-11-01
haha nice one!
2012-10-31
nice lady hudalch huvsguliin zurag baih chin
2012-10-31
haha nice one!
nice lady-d:
Za bitgii tenegtee, zurag bol hamaagui shtee. neeh chicago-g meddeg hun bol tenegtdeg bn sht
2012-10-31
NICE LADY:
ENE HAMGIIN DOOD TALIIN ZURAG NEW YORKIIN BISH CHICAGO-GIIN ZURAG BAINA!!! SETGUULCH NAR MEDEEGEE HYANAJ ORUULJ SURMAAR YUMAA.
2012-10-31