Байнгын хорооны гишүүд ҮХААЯ-нд ажиллав

img

УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, тус байнгын хорооны зарим гишүүд өчигдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажилтай танилцжээ. Энэ үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, дэд сайд Б.Цогтгэрэл, яамны газрын дарга нар УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал болоод уг салбарын ололт амжилт давуу талыг талаар ярилцсан байна. Арьс ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангалтын асуудал тэр дундаа адуу, үхрийн ширийг боловсруулалгүй гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж байгааг танилцуулжээ. Үүнээс гадна Мал эмнэлгийн лаборатори, тариалан хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн урамшуулал, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хуульчилж бэлчээрээс нь зааглах, мах сүү нийлүүлэгчдэд урамшуулал дэмжлэг олгох  гэх мэт олон асуудал уг уулзалтын үеэр хөндөгдсөн юм. Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Үйлдвэр хөдөө аж ахуйн салбар нь ажлын байрны 80 хувийг бүрдүүлэх нөөц боломжтой газар. Жаахан дэмжээд өгвөл ажлын байрны уурхай гэж хэлж болохоор байна. Тэгэхээр бид хууль тогтоолд хяналт тавьж, тулгамдаж байгаа асуудлыг  газар дээр  нь шийдэхийн төлөө байна” гэжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zz:
Biocombinatiin dargiin asuudliig shiideechee. Balai awgaigaar ulsiin gants uildveree suiruuleed duuslaa sh dee. Shudraga yum haana bnaa. Gardihuugiin Bayarsaihan tanii yaridag ardchilal shudraga yos haana bna.
2012-10-31