
Пакистаны Пунжаб аймгийн нутагт автобус ачааны машинтай мөргөлдөж 24 хүн газар дээрээ нас баржээ. Автобусанд 30 гаруй хүн байсан бөгөөд тэний 24 нь амь насаа алдаж 12 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Осол Бахавалпур хотын төв орчимд болсон бөгөөд тухайн үед зам харьцангуй чөлөөтэй байсан аж. Тиймээс хурдтай ярьж байсан хэмээн хотын замын цагдаагийн газрын ахлах офицер Сохайл Тажик CNN агентлагт мэдээллэсэн байна.
Амиа алдсан иргэдийн долоо нь эмэгтэйчүүд хүүхдүүд байсан бөгөөд нэг гэр бүлийн хүмүүс байжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ