
Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ун эхнэртэй болж олон нийтэд зарласнаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харин сүүлийн 50 хоног тэргүүн хатагтай олны нүдэнд харагдахгүй байсан учир өрнөдийн хэвлэлүүд олон янзын таамаг дэвшүүлж эхэлсэн юм. Түүнийг жирэмсэн, эвсэл биеийн байдал нь тааруухан байгаа гэх зэрэг цуу яриа тараад байсан ч энэ бүхнийг худлаа гэдгийг өчигдөр болсон Хойд Солонгосын их удирдагч асан Ким Ир-Синий нэрэмжит Цэргийн сургуулийн 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээнд оролцох үеэр харууллаа.
Түүнээс гадна тэрээр өнгөрсөн даваа гаригт нөхрийнхөө хамтаар хөл бөмбөгийн тэмцээн, концерт үзэж байсан гэдгийг Хойд Солонгосын үндэсний телевиз мэдээлсэн байна. Арга хэмжээнд оролцохдоо Ри Сол-Жу өвлийн пальто өмссөн байсан нь түүнийг хүйтний улиралд дургүй учир гадуур их явахгүй байж болох юм хэмээн таамаглаж байгаа аж.
Ри Сол-Жу өмнө нь Өмнөд Солонгосын нэртэй дуучин байсан бөгөөд Ким Чен-Унтай гэрлэхээс хэдэн сарын өмнө урлагийн амьдралаа орхиж пластик мэс засалд орж жингээ нэлээд хассан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ