Санхүүжилтийн талаар хэлэлцэж байна

img

Бодлогын шинэчлэл ба улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд хийж байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгээс хамтран зохион байгуулжээ.  Үдээс өмнө  эхэлсэн энэ хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үг хэлсэн.

“Улс төрийн санхүүжилт ба намын хөгжлийн чиг хандлага” сэдвээр Улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од илтгэл тавьж, улс төрийн санхүүжилтийн үндсэн хэсгүүдийн талаар ноён Сайм Ван Дер Стаак ярьсан. Тэрээр Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Улс төрийн нам болон Парламентын асуудал хариуцсан хөтөлбөрийн даргаар ажилладаг юм байна. Мөн тус хүрээлэнгийн зөвлөх Биярта Торагийн улс төрийн сангийн олон улсын туршлагын талаар тавьсан илтгэл анхаарал татаж байв. Одоогоор хэлэлцүүлэгт оролцогчид тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан асуулт, хариулт өрнүүлж буй бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа удирдан явуулж байгаа юм. Үдээс хойш хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Бурмаа улс төрийн санхүүжилтийг Монголд хэрэгжүүлэх боломжит хувилбарын тухай илтгэл тавих юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ