Байгаль орчны дээд хэмжээний уулзалтад Ч.Жаргалсайхан оролцов

img

“Дэлхийн тогтвортой нийгмийн төлөө” Социнтернийн комиссоос Байгаль орчны дээд хэмжээний уулзалтыг 10 дугаар сарын 31-31-нд зохион байгууллаа. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Йохансбург хотноо Африкийн үндэсний конгресс намын дарга бөгөөд ӨАБНУ-ын ерөнхийлөгг Яков Зумагийн ивээл дор болсон тус уулзалтад Социнтернийн комиссын гишүүн орнуудын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар оролцсон юм. Монгол Улсаас дээд хэмжээний уулзалтад МАН-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан оролцов. Дэд сайд Ч.Жаргалсайхан дээд хэмжээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтөөс Монгол оронд үзүүлж буй нөлөөлөл, түүнээс сэргийлэх, дасан зохицох талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулан, бусад орны төлөөлөгчидтэй санал солилцов. Энэ уулзалт нь ирэх 12 дугаар сард Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Дурбан хотод болох Уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын угтал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Йохансбургийн тунхаглал гэсэн баримт бичиг гаргана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za sanahgui yumaa. kkk
2011-11-01