Мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Анхны хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн горимын саналтай холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй, бүгдийг санал нэгтэй дэмжиж, төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ