Хайди Клум Халлоуны баярт оролцохгүй

img

Victoria’s Secret”-ийн  супер модель Хайди Клум энэ жилийн сүнсний баярт оролцохгүй байхаар шийджээ. Баярт оролцохгүй болсон шалтгаан нь АНУ-г дайраад буй Сэнди хар салхитай холбоотой гэнэ. Тэрээр хэлэхдээ “Энэ бол баярт оролцохгүй байх үнэхээр том шалтгаан, би өнөө оройн Халлоуны баярыг тэмдэглэж чадахгүй нь. Нью-Йоркчуудад хандаж хэлэхэд Та болон таны хайртай дотны хүмүүс энэ аймшигтай шуурганд өртөөгүй байгаасай, би эх дэлхийн сайн сайхны төлөө залбирах болно” гэжээ. Тэрээр америкт болсон хар шуурганд үнэхээр их анхаарал хандуулж, сэтгэл зовниж байгаа бөгөөд өөрийн Twitter хуудсандаа Нью-Йорк хот хар салхины дараа ямар байдалтай байгааг фото зургуудаар нийтэлж байв. Өдгөө 39 настай ганц бие ээж хүүхдүүдийнхээ хамтаар сүнсний баярыг алгасаж байгаа бөгөөд тэрээр “Заавал бүх баярыг тэмдэглэх албагүй. Бид удахгүй зул сарын баяр тэмдэглэнэ. Бидэнд баярлах хангалттай цаг хугацаа байгаа” хэмээн  ярьсан  байна. Хайди Клумийн  үе үеийн Халлоуины баяраар хэрхэн  гоёж байсныг сонирхуулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ