"Нонгшим" гоймонг худалдаалсаар байна

img

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Солонгосын "Нонгшим" группын бэлэн гоймонг худалдаалахыг зогсоох арга хэмжээг өнгөрсөн бямба гаригаас авч эхэлсэн. БНСУ-ын Хүнс ба эмийн газраас тус гоймонгийн найрлагад бензопирин хэмээх хортой бодис байна гэж мэдэгдсэний дагуу тус улсын парламент ажлын хэсэг гарган шалгалт эхлүүлсэн төдийгүй Тайвань, Япон, Хятадын зах зээлээс тус компанийн бэлэн гоймонг эргүүлэн татах ажиллагаа явагдаж байгаа. Учир нь тус группын үйлдвэрлэж буй зургаан төрлийн бэлэн гоймонгийн амтлагчинд нь бензонпирин буюу уушиг, давсаг болон арьсны хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байгааг олж тогтоосон билээ. Үүнтэй зэрэгцэн манай улс ч тус компанийн үйлдвэрлэдэг бэлэн гоймонгийн дээжид шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний хариу гартал түр хугацаагаар бэлэн гоймон зарахыг хориглосон шийдвэрийг гаргаад байгаа. Тиймээс бид "Нонгшим" группт үйлдвэрлэсэн бэлэн гоймонгууд худалдаанд байгаа эсэхийг тодруулахаар хэд хэдэн газруудаар орсон юм. Бидний хамгийн түрүүнд очсон дэлгүүр бол Хүнсний 1. Тус дэлгүүрийн бэлэн гоймон худалдаалах хэсэгт "Нонгшим"-ийн гоймон нэг ч харагдсангүй. Худалдаанаас татсан бололтой. Өөр төрлийн гоймонгууд ч цөөн харагдсан. Тэндээсээ гараад бид "Бөмбөгөр" болон "Содхон" худалдааны төвийг зорив. Харин эдгээр бөөний төвийн хүнсний тасгийн бараг лангуу бүрт "Нонгшим"-ийн бэлэн гоймон зарагдаж байсан. Худалдагч нараас нь эдгээр гоймонгуудыг худалдаалахыг түр хугацаанд хориглосон байтал яагаад худалдаалж байгааг нь асуухад зарим нэг нь "тийм шийдвэр бидэнд албан ёсоор ирээгүй" гэцгээж байсан бол зарим хэсэг нь "тэр худалдаалахыг хориглосон нь Солонгост үйлдвэрлэсэн нь. Бидний зарж байгаа нь Хятад үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хуурамч нь" гэсэн хариултыг өгч байлаа. Уг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гурван ч ажлын хэсэг гарч томоохон захууд болон бөөний худалдаа эрхлэгчид, сүлжээ дэлгүүрүүдэд ажиллаж, "Нонгшим"-ийн гоймонг худалдаалахгүй байхыг үүрэгдсэн гэж байсан ч дээрх худалдааны төвүүдэд үнэхээр шийдвэр нь очоогүй байгаа юм уу эсвэл дээрээс гаргасан шийдвэр тогтоолыг үл оошоодог зангаараа гөжиж байгаа бололтой. Бидний дараагийн очсон газар бол Улсын их дэлгүүрт байрлах "Номин" супермаркет. Тэнд "Нонгшим"-ийн бэлэн гоймонг худалдаалахаа түр зогсоосон байгаа талаар худалдагч нар хэлж байсан. Түүнээс гадна бэлэн гоймонг чанаж, худалдаалдаг зарим нэг нь газраар ороход ихэнх нь гоймонгоор үйлчлэхгүй байсан юм. Тэгсэн хэрнээ тус газруудтай зэрэгцэн орших хүнсний дэлгүүр, минимаркетуудад энэхүү гоймонг худалдаалсан хэвээр байгааг  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авах биз ээ. Дашрамд дурдахад, халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог "инстант" гэгдэх бүх төрлийн бэлэн гоймонг цельсийн 350-400 хэмийн өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч бензонпирин хэмээх бодис үүсгэдэг байна. Нэг кг бэлэн гоймон тутамд  2,0-4,7 микрограмм  бензонпирин бодис агуулагддаг гэнэ.  Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их агууламж юм. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

battuul:
Bi ch gesen ene goimon haay neg iddeg Jild 2 udaa gesen ug ,Neeree ter goimongiin hajuud baidag amtlagch nar ni ih sonin amttai sanagdaad baidag baisan yum .Iim l yum baij dee Er ni Solongost uldberlesen Nongshim goimon hortoi bol busad belen goimonguud yag l adilhan baigaa shuu dee Er ni buh belen goimong bitgii hudaldaand garguul Bugdiig ni haaj hay .Zaabaan yum Yamar ulsuj uhbel gej Hort habdar duusaj zobsonoos l deer shuu dee.Heden naimaachdiin ashgiig bodohoo boleo HUmuusee ter belen goimong zugeer ugsun ch buu ab daa Uursnuu abaad buruudaad baina shuu dee humuusee uursniiguu bolon ur huuhdee bod
2012-11-03
нонгшим гоимон бол хужаад үилдвэрлэсэн гоимон, солонгост биш, хятадаас оруулж баигаа бусад гоимонг хорих хэрэгтэи
2012-11-02
зочин:
манай монголчууд сонин сэтгэхүйтэй хүмүүс шүү, манайд хуурамч нь орж ирсэн байна гээд баярлах шахуу болоод байх юм, харин ч жинхэнэ гоймон нь тийм байгаа юм чинь хуурамч нь бүр долоон дор байгаа шүү дээ, хятадын гоймон гээд дээр доргүй санаа амар байх юм, яах вэ та минь?????
2012-11-02
монгол:
ЯАНА ДАА. ХҮҮХДҮҮДЭЭ ХОЛ БАЙЛГА
2012-11-02
xa xa xa 6 ner torliin goimong hereglehgui baih talaar medegdej baigaa bolohoos bugdiig n gej hen ch heleegui.manai medleg,hel saitai suravaljlagch ,setguulch nar hoorhii doo.nogoo hoorhon huuhen bolgoniig bariad ir gedeg shig .........zov medeeleliig zov medlegtei ,zov soyoltoi ,medeelliig bolovsruulj tugeej chaddag hun l hurgej chadna.manai setguulch nar dotor 3 heltei hun baigaa bolov uu .yadaj l internet gej saihan shipii baihad teriigee ashiglaj chadahgui.tegeed ard olond medeelel tugeene gene shuu.hol hevtene.
2012-11-01
Hishgee:
Goimong hort hawdar vsgej bgaa talaar tv radiogoor yarisan ch delgvvrvvd zarsaar l bn.Bolj ugwul dariu tataj awah heregtei bn.
2012-11-01
Хүнс гэдэг бол буруу хэрэглэвэл зэвсгийн нэг төрөл. Бөөнөөр устгах зэвсэгт хамаардаг. 7 млрд хүнийг хооллож хувцаслана, агаарыг цэвэр, замыг нь түгжрэлгүй бүгдийг нь орон байраар хангаж дийлэхгүй гэдэг нь үнэн. Том гүрнүүд зарим улс орныг шаардлагагүй гэдэг ангилалд оруулан хүн амыг цөөлөх тухайч дуулдаж байгаа. Монгол улс аль бүлэгт явааг хэн мэддэг юм бол? 7 млрд хүн бүрийг бүтэн генэтэй чанартай бүтээгдэхүүнээр хооллож чадахгүй учраас эрдэмтэд хагас генэтэй хөрс голдгүй жилдээ хэдэн ургац авч болдог тийм хагас генэтэй хямд хүнс үйлдвэрлэх болсон доо. Хагас генэтэй бүтээгд-д тэмдэг тавихыг орнууд шаарддаж байна. Орги бүт-н нь үнээр л ялгагдана. Өндөр үнэлчихээр борчууд нь авч чадахгүй учир зориуд үнийн хамгаалалт хийдэг. Хагас генэтэй бүт-нийг удаан хэрэглэвэл сэтгэн бодох чадвар буурдаг байна. Өөр олон олон муу уршигтай. Монгол бол энэ хорвоод цөөхөн байдаг жинхэнэ эко цэвэр бүт-ний орон. Хүнсний дээд-малын мах, ундааны дээд-малын сүү байхд өөр юу ч хэрэггүй шүү дээ. Малын мах сүүнд 108 элэмент бүгд багтдаг байна. Иймд монголчууд бид мах, сүүн дээрээ бүтэн генитэй улаан буудайн цэвэр гурил, эх орны хөрсөнд ургасан бүтэн генитэй ногоо идэхэд л хангалттай.
2012-11-01
zochin:
naadah chin er n bol ene jijig hun amtai ulsuudiig mohooh gesen gadaad ulsuudiin dald sanaa l bhgui yu da mongolchuudaa
2012-11-01
no.naadhaa ideed bai gudgaad bai neg negeeree yavaad l bai xaxaxa
2012-11-01
tgd busad belebn goimong idej bno gsn ug uu? belen goimon hj bgaa uildweruudiin hiih arga tehnologi ni bugd adilhan bizdee yaagaad gantshan nong shim-iig gj bgaa yum be? uund hariult uguh hun bnu?
2012-10-31
bukh delguurt bga shdee
2012-10-31
Jak:
10-р хороололд миний захын ар талд байдаг 5 давхар цагаан орон сууцны дунд байдаг ИХ ХОРГО х vнсний дэлг v vрт дандаа хугацаа нь дууссан б vтээгдэх v vн v vд зардаг. Мөн Нонг Шимийн гоймонгууд бас зарагдаж байна лээ. Х vм v vс худалдан авч хордохоос өмнө Баянгол д v vргийн мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээчээ. Бас орой vдэш, шөнийн цагаар дандаа нууцаар архи зарж орон сууцны х vм v vсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг.
2012-10-31
Zochin:
10-р хороололд миний захын ар талд байдаг 5 давхар цагаан орон сууцны дунд байдаг ИХ ХОРГО х vнсний дэлг v vрт дандаа хугацаа нь дууссан б vтээгдэх v vн v vд зардаг. Мөн Нонг Шимийн гоймонгууд бас зарагдаж байна лээ. Х vм v vс худалдан авч хордохоос өмнө Баянгол д v vргийн мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээчээ. Бас орой vдэш, шөнийн цагаар дандаа нууцаар архи зарж орон сууцны х vм v vсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг.
2012-10-31
Khulan:
10-р хороололд миний захын ар талд байдаг 5 давхар цагаан орон сууцны дунд байдаг ИХ ХОРГО х vнсний дэлг v vрт дандаа хугацаа нь дууссан б vтээгдэх v vн v vд зардаг. Мөн Нонг Шимийн гоймонгууд бас зарагдаж байна лээ. Х vм v vс худалдан авч хордохоос өмнө Баянгол д v vргийн мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээчээ. Бас орой vдэш, шөнийн цагаар дандаа нууцаар архи зарж орон сууцны х vм v vсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг.
2012-10-31
Unshigch:
9991-9959 9900-4973 dugaaruudiig zarna
2012-10-31
sokoo:
hi gehdeee mongold bgaa nung shim goimon hytadiinh shdee solongosiinhon so delgvvrt zardag zah supermarketad bgaa hytadiinh hulhi yum
2012-10-31
ХӨӨРХИЙ ДӨӨ:
Хөөрхий дөө Монголчууд минь эх орныхоо төлөө байлдаж биш "нэг муу хужаа" гоймонгоос болж мөхөнө гэж бодохоос хармсалтай. 76 ДУРАКАА СЭТГЭЛ өвдөхгүй байна уу
2012-10-31
no.naadhaa ideed bai gudgaad bai neg negeeree yavaad l bai xaxaxa