
Арван найман настай поп од Жастин Бибэрийн хобби нь өнгө өнгийн бэх цуглуулах. Тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийн цуглуулгандаа хэд хэдэн өнгийн бэх нэмжээ.
Тэрээр уг бэхнүүдийг шивээсэндээ ашигласан байна. Тэрээр шуун дээрээ шинэхэн шивээс хийлгээд удаагүй байгаа аж.
Залуу одын шинэ шивээс нь шар шувуу бөгөөд түүнд хэд хэдэн сонголт байсны нэг нь түүний үзэсгэлэнт найз охин Селена Гомез байжээ.
Гэвч тэрээр шар шувууг сонгосон. Үүнд ямар нэг учир холбогдол байгүй, зүгээр л надад илүү дээр санагдсан хэмээжээ. Энэхүү шивээс түүний найм дахь шивээс юм байна. Түүний шивээсүүдийг дурдвал
- Цээжнийх нь баруун талд титэм
- Мөрөн дээр нь түүний сүүлчийн цомгийн нэр болох Believe гэсэн үг
- Хөлийнх нь булчин дээр залбирч буй гар
- Баруун гар дээр нь Японы Канжигийн шивээс. Энэ нь хөгжмийн бэлэг тэмдэг юм.
- Мөн цээжин дээр нь еврэй хэлээр Jesus гэж бичсэн шивээс бий
- Хөлийнхөө булчин дээр бас Есүсийн дүрс бүхий шивээстэй
- Зүүн талын өгзгөн дээрээ бяцхан шувууны шивээстэй
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ