Хоккейн лигийн 1-р тойргийн цомын аваргаар Багануур баг тодорлоо
Энэ сарын 14-ний өдөр хэлэн явагдсан Хоккейн лигийн 1-р тойргийн тоглолт амжилттай явагдаж өнөөдөр өндөрлөлөө. Лигийн аварга шалгаруулах 1-р тойрогийн цомын аваргаар Багануур баг тодорсон юм. Хоккейн лигийн 2-р тойргийн тоглолтууд 2011 оны 1-р сарын 10-наас эхлэн нийт 7 хоног Эрдэнэт хотод үргэлжлэн явагдана. Энэ жил шинээр Жалам хар баг өрсөлдсөн нь нэгэн онцлог байлаа. Хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээнд 1-р тойргийн өрсөлдөөнд нийт 7 баг өрсөлдсөн юм. Удаах байрт Билэгтхүү баг шалгарсан бол 3-р байрт Дархан-Уул аймгийн Шарын гол баг шалгарчээ. Шилдэг довтлогчоор Эрдэнэтийн тамирчин Д.Мишигсүрэн шалгарч Шилдэг хаалгачаар Шарын гол багийн хаалгач Н.Уламбаяр нар тус тус шалгарсан юм. Мөн Шилдэг хамгаалагчаар Багануур багийн Д.Тамир шалгарсан. 1, 2-р тойрогт эхний дөрвөн байрт тэргүүлсэн багууд ирэх оны 2-р сард Багануурт болох Хоккейн лигийн плей офф буюу шигшээ тоглолтонд өрсөлдөх эрхтэй болно. Лигийн тэмцээний хаалтын ажиллагаанд МХХ-ны анхны ерөнхийлөгч Г.Амар, анхны ерөнхий нарийн бичгийн дарга , Спортын мастер Л.Сандагдорж нар оролцож баг тамирчдад шагнал гардуулсан юм. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ