Анистон, Теро нар гэрээ төвхнүүлж явна

img

Энэ жилийн хамгийн шуушиан тарьсан сүй тавилтуудын нэгд яахын аргагүй жүжигчин Женифер Анистон болон найруулагч Жастин Теро нарын сүй байсан. Хосууд хоёулаа дөчин насны босгыг аль хэдийнэ давсан хэдий ч арван наймтууд шиг л цоглог харагддаг. Хосууд даваа гаригт Холливудын их дэлгүүрээс гэртээ тавилга худалдан авсан бөгөөд амьдрах сууцаа тохилог басхүү тансаг байлгахын тулд 20 мянган ам.долларын худалдаа хийжээ. Тэд дэлгүүрт зарагдаж байсан “Blackman Cruz”-ийн тавилгаар гэрээ төвхнүүлэх гэж байгаа аж. Энэ брэнд нь цөөн тооны давтагдашгүй загвар бүхий гэрийн тавилга үйлдвэрлэдэг. Тэд хоёр дизайнерийн хамтаар хэдэн цагийн турш гэрийнхээ дотоод засварт тохируулан  тавилгуудаа сонгох талаар ярилцсан гэнэ. Хосууд энэхүү хамтын амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа аж. Тэдний ойр дотныхон болоод, ажлынхан нь тэдний талаар ярихдаа “Тэр хоёр үргэлж хамт явах болсон. Тэднийг жаргалтай хосууд гэж хэлэхээс өөр арга байхгүй” гэж ярьцгааж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ